Иог хийхэд хамгийн гол нь зөв байрлал авах байдаг. Тиймээс таныг байрлалаа зөв авсан эсэхийг тань тодорхойл, хянаж чаддаг ухаалаг дэвсгэр бүтээжээ.
Уг дэвсгэр нь тусгай иогийн дасгалууд бүхий дагалдах программтай ба уг программыг компьютертаа суулгаад дэвсгэрээ асаахад таны дасгалуудын дарааллаар дэвсгэрийнхээ хаана ямар байрлалаар хөлөө байрлуулахыг LED гэрлээр гэрэлтүүлэн дүрсэлж харуулах юм байна.
Та буруу байрлал авсан үед танд дохио өгөх ба зөв хийх үед LED гэрлүүд нь ногооноор гэрэлтэж харагдах аж.
Ингэснээр та гэртээ ганцаараа иог хийхэд зөв буруу хийж байгаагаа хянан амжилттай дасгалаа хийх нөхцөл бүрдэх юм байна.
Т.БИЛГҮҮН