Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Улаан загалмайн хорооноос санаачлан өнөөдөр “Аюулгүй цус амьдрал бэлэглэнэ” өдөрлөгийг зохион байгуулж байна. Өдөрлөгийн үйл ажиллагааг дэмжиж, дээрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид мөн Засаг даргын Тамгын газар, түүний харьяа хэлтсийнхэн сайн дураар цусаа өглөө.
“Аюулгүй цус амьдрал бэлэглэнэ” өдөрлөг маргааш мөн үргэлжилнэ. Оюутнууд амарсан үеэр цусны нөөц бүрдүүлэхэд ихээнхэн хүндрэлтэй байдаг аж. Ийм үеэр төрийн албан хаагчид сайн дураараа цусаа өгч байгаа нь цаг үеэ оллоо гэж зохион байгуулагчид хэлж байна.
Г.БОЛОР