Авлига авсан гэх багш нарыг шүүх хурал хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2014.07.23-нд нийтлэгдсэн

Авлига авсан гэх багш нарыг шүүх хурал хойшиллоо

МУИС-ийн Худалдааны сургуулийн захирал асан Б.Жавхлантөгс нарын 54 хүний авлига авсан гэх хэргийг өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд хянан хэлэлцэх байсан. Гэвч шүүх бүрэлдэхүүн шүүх хурлыг ирэх наймдугаар сарын 13-ныг хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан байна.

Авлигатай тэмцэх газар болон Нийслэлийн прокурорын газраас Б.Жавхлантөгс нарын МУИС-ийн багш нар нь оюутнуудын дүнг засч өгөн, хариуд нь хахууль авдаг, энэхүү үйлдлээ удаа дараа үйлддэг байсныг мөрдөн байцаалтаар тогтоогоод байгаа юм. Энэ хэрэгт МУИС-ийн Худалдааны сургуулийн захирал асан Б.Жавхлантөгс, багш, ажилтан, оюутан гээд нийт 54 хүн шүүгдэгчээр хуралд оролцох болж байгаа юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж