Та хэрвээ утаж болгосон хоолонд дуртай, тийм хоол идэх гэж зоогийн газарт очиж мөнгөө үрдэг бол гэртээ амархан хийх боломжтой болжээ. Гэртээ хэрэглэж болох авсаархан утагч төхөөрөмжийг тусгай дагалдах бодистой нь авахад л хангалттай гэнэ.
Та ямархуу амт оруулахаа сонгож, утах бодисоо сонгоод уг төхөөрөмжөө ажиллуулан хэдхэн минутаа дотор хүссэн хоол, мах, тахиа, загас зэргээ утаж болгож болох аж.
Өмнө нь энэхүү утагч төхөөрөмжийг танилцуулж байсан ч улам сайжруулж, олон нэмэлтүүдтэйгээр худалдаанд гаргаад байгаа аж.
Үнэ нь 100 ам.доллар юм байна.
Т.БИЛГҮҮН