Буруу хооллолт, биеийн хүчний идэвхигүй байдал нь хүүхэд таргалах үндэс болдог. Фото: velt.be.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) хүүхдийн өөхлөлтийг XXI зууны нийтийн эрүүл мэндийн анхаарах асуудлуудын нэг гэж нэрлэв. Тухайлбал, 1990-ээд онд тарган хүүхдүүдийн тоо дэлхийн хэмжээнд ойролцоогоор 31 сая байсан бол өнөөдөр таваас доош насны тарган хүүхдүүдийн тоо 40 гаруй саяд хүрчээ. ДЭМБ-ын үнэлгээгээр, 2025 он гэхэд тийм хүүхдүүд 75 сая болох ажээ хэмээн Fox News мэдээлжээ.
Энэ дүгнэлт нь АНУ ба бусад орнуудад тарган хүүхдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор хийгдлээ. Тухайлбал Африкт 15 жилийн өмнө таргалалттай 4 сая хүүхэд байсан бол өнөөдөр тэнд 10 сая тарган хүүхэд амьдарч байна.
Хүүхдийн өөхлөлтийн шалтгаан нь хоол, хүнсний бүтцэд чихэрлэг ихсэж, амин дэм ба ашигтай бодис буурсан даяарчлалын өөрчлөлт болж байна гэж мэргэжилтнүүд үзлээ. Тэр нь биеийн хүчний идэвхижил суларсантай нийлэн таргалуулж байгаа ажээ. Эдгээр хүүхдүүдэд цаашид зүрх судас, сахарын өвчин, хорт хавдраар өвчлөх эрсдэл их нэмэгдэж байна. Үүнээс гадна тэдэнд нойронд апноэ (амьсгал зогсох) илүүтэй их тохиолддог ажээ.
Одоо ноцтой болоод байгаа энэ асуудлаар мэргэжилтнүүд ихээхэн ажиллан хөрөнгө ихээр зарж байгаа гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР