Нүдний нулимс яагаад гоождог вэ?

Хуучирсан мэдээ: 2014.07.23-нд нийтлэгдсэн

Нүдний нулимс яагаад гоождог вэ?

Нулимсны эрхтний эмгэг нь нийт нүдний өвчлөлийн 3-6 хувийг эзэлдэг. Түүн дотроос нулимс дамжуулах замын эмгэг нь нулимсны булчирхайн эмгэгээс илүү тохиолддог байна.
Энэ үед үүсэх байнгын зовиур нь нулимс гоожих юм. Илүүдэл нулимс нь хараанд саад болж улмаар ажлын чадварыг алдагдуулдаг.
Эрүүл хүний булчирхайгаас ялгарч буй нулимс нь нүдний гадаргууг чиглэн нулимсны нууранд цугларч, цааш нүд анивчих хөдөлгөөнөөр нулимсны цэгээр сорогдон нулимсны замаар дамжин өнгөрч хамрын хөндий рүү орон гадагшилдаг аж. Өдөрт 1-1.5 мл, цочирсон үед 10-20 мл нулимс гардаг.

Нулимс гоожих шалтгаан нь:

-Нулимсны булчирхайн үрэвсэлт өвчин
-Зовхины ирмэгийн үрэвсэлт өвчин
-Нүдэнд гадны биет орох
-Эвэрлэгийн бүх үрэвсэлт өвчин
-Зовхины буруу байршил (зовхи гадагш болон дотогш эргэх)
-Нулимсны цэгийн битүүрэл, нарийсал
-Нулимс дамжуулах замын хэсгийн үрэвсэл, битүүрэл
-Нулимсны замын гэмтэл зэргээс үүддэг байна.

Мөн нулимсны цэгийн нарийсал болон битүүрэл нь нэлээд элбэг тохиолддог аж. Энэ тохиолдолд микроскопийн тусламжтайгаар шинжилж мэс заслын аргаар цэгийг томруулан нулимсны замыг сэтгэж эмчилдэг. Харин нулимсны замын нарийсал, битүүрлийг гурван хувийн колларголын уумсалын тусламжтай шинжилж 3-5 удаа сэтгэлт хийн атибиотикийн дусаалга хэрэглэж эмчилнэ.

Нулимсны хүүдийн архаг үрэвсэл нь нярайд хамар нулимсны сувагт битүүрэлтэй төрснөөс нүднээс нь байнга нулимс гоожих ба цаашид нуухтдаг. Энэ үед нүдэнд антибиотик дусаалга дусааж вибрацитай массаж хийн үр дүнгүй бол нулимсны замыг сэтэлж онгойлгодог. Харин хасанд хүрэгчдэд нулимс байнга гоожиж нулимсны хүүдий орчимд дарахад идээ гардаг. Үүнийг зөвхөн мэс заслын аргаар шинэ нулимсны зам гаргаж эмчилдэг.

Эх сурвалж: emch.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж