Олон улсын валютын сан (ОУВС) болон Дэлхийн банкнаас (ДБ) Либерийн өрнөөс 4.6 тэрбум ам.долларыг хөнгөлөхийг зөвшөөрсөн шийд гаргалаа. ОУВС, ДБ-наас гаргасан хамтарсан мэдэгдэлд иргэний дайны хямралаас дөнгөж гарч байгаа тус орныг “Хэдийгээр дэлхийн эдийн засгийн хямрал болсон ч ядуурлыг бууруулах стратегиа макро эдийн засгийн зөв бодлоготой уялдуулан амжилттай хэрэгжүүлж байгаа” хэмээн онцолжээ. Гадаад өрийг нь бууруулах нь тус улс эдийн засаг, нийгмийн тогтвортой байдлын хувьд илүү амжилтад хүрэхэд нөлөөлнө хэмээгээд “Тус улсын гадаад өрийг бууруулах энэ арга хэмжээ нь Либерт гадаадын хөрөнгө оруулалт орох явдлыг нэмэгдүүлэх болно” гэжээ. Дэлхийн банк, Олон улсын валютын сантай хамтран 1996 оноос эхлэн Их өртэй ядуу орнуудын эдийн засгийг сайжруулах санаачилга үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн байна.
Т.БАДРАХ
Холбоотой мэдээ