Коксжих нүүрсний үнэ 45 хувиар буурчээ

Хуучирсан мэдээ: 2014.07.23-нд нийтлэгдсэн

Коксжих нүүрсний үнэ 45 хувиар буурчээ

Монгол Улс оны эхний хагас жилийн байдлаар 10 сая тонн нүүрс экспортолжээ. Төсөвт суулгаснаар 2014 онд 31 сая тонн нүүрс олборлоно хэмээн төлөвлөсөн.  Тодруулбал, эхний хагас жилд 17 сая тонн нүүрс экспортлохоор тооцоолсон нь өнөөдрийн байдлаар долоо орчим сая тонноор дутаж байна. Үүний гол шалтгааныг Хятадын зах зээл дэх коксжих нүүрсний нийлүүлэлт ихсэж, үнэ буурсантай салбарын яамныхан холбон тайлбарлаж байна. Коксжих нүүрсний үнэ нэг жилийн өмнөхтэй харьцуулахад 45 орчим хувиар буураад байгаа гэнэ.

 М.ЯЛАЛТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж