Уул уурхайн яамнаас өгсөн мэдээгээр шүүхийн шийдвэрээр цуцлагдсан 106 лицензийг сэргээхээр болсон байна. Өөрөөр хэлбэл, энэ сарын 1-нд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн дагуу дээрх лицензийг сэргээж, сонгон шалгаруулалт явуулахаар болжээ. Сонгон шалгаруулалт явуулах талбай тус бүр дээр өмнө нь хийгдсэн геологи, хайгуулын ажлын зардлын баримтад үндэслэн сонгон шалгаруулалтын босго үнийг тогтоох юм байна. Сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй, шударга зохион байгуулахаа салбарын яам амлав.
О.САРНАЙ