“Тод бичиг”-ийн дурсгалуудыг олны хүртээл болгов

Хуучирсан мэдээ: 2014.07.23-нд нийтлэгдсэн

“Тод бичиг”-ийн дурсгалуудыг олны хүртээл болгов

Ховд аймгийнхан энэ сарын 21-27 өдөр Галдан бошигт хааны 370 жилийг ойг тэмдэглэж байна. Ойн хүрээнд  судар бичгийн үзэсгэлэн гаргаж,  Галдан бошигт  хааны талаар бичсэн сурвалж бүтээлүүд, эрдэм шинжилгээний өгүүллүүдийг олны хүртээл болгож буй аж. “Тод бичиг”-ийн дурсгалууд нь Галдан бошигт хааны үеийн  дурсгалууд бөгөөд түүхт ойтой нь холбож ийнхүү үзэсгэлэн гаргажээ.

Үзэсгэлэнд 17-18 дугаар зууны үед бүтээгдсэн тод бичгийн охь дээж,  хувь хүний гар дээр байгаа бүтээлүүдийг мөн дэлгэн үзүүлжээ. Түүнчлэн Ховд их сургуулийн Монгол хэлний тэнхимийн “Өв соёл”-ын хүрээлэнд хадгалагддаг судруудын дээжийг бас сорчлон авчирчээ. Уг “Өв соёл”-ын хүрээлэнд 180 орчим “Тод судар” хадгалагддаг байна. Үзэсгэлэнг “Галдан бошигт судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурлын нэгээхэн хэсэг болгон Ховд их сургуулиас  гаргажээ.

О.САРНАЙ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж