Тайвшруулах сэтгэл судлал

Хуучирсан мэдээ: 2014.07.23-нд нийтлэгдсэн

Тайвшруулах сэтгэл судлал

Сайн урлагийн бүтээл туурвихад юу хэрэгтэй вэ? Сан Франциско хотын уран зургийн галерейн эзэн Cheryl Haines энэ асуултанд: “Тодорхой зорилго, няцашгүй зориг, тэвчээр, цөхөршгүй оролдлого, өөрийгөө ухамсарлаж, өөр хэнд ч биш зөвхөн өөртөө зориулж буй сэдэл л хамгийн чухал”. “Сайн тайвшрал” ч үүнтэй мөн адил хэмээн хариулжээ.

Таныг богино эсвэл урт хугацааны айдас, түгшүүр; нийгмийн айдас зовоож байна уу? Хэрэв тийм бол доорх алхамуудыг тогтмол хийж, өөрийгөө дасгалжуулснаар тайвшралыг мэдрэх болно.  

  1. Өглөөний эерэг дадлыг бий болго. Өглөөг хэрхэн эхлүүлснээс тэр өдрийн өнгө төрх тодорхойлогддог. Жирийн үед босдог цагаасаа 30-60 минутын өмнө босч “хувь хүний хөгжил”-дөө анхаарал хандуул. Үүнд дасгал, бясалгал, өөрт хэрэгтэй ном эсвэл нийтлэл уншиж, йог зэргийг хийж болох юм.  Гэр орны ажил болон мейл хаягаа шалгах биш, харин өөрийн сэтгэл зүйн чадваруудаа хөгжүүлэхэд анхаар. Таны сэрүүлэг орноос тань хол байх ёстой бөгөөд тархи, бие махбодио сэргээх аягатай усыг ширээн дээрээ бэлдэж тавь. Хэрэв та “өглөөний хүн” биш бол эхлээд хэцүү байх хэдий ч нэг сарын дараа энэ бүр таны зуршил болчихсон байна.
  2. Удаан, гүнзгий амьсгал. 4-4-4: 4 тоолж амьсгалаа авч, 4 тоон дээр амьсгалаа барьж, 4 тоон дээр амьсгалаа гарга. Дараалан дор хаяж 3 удаа хий, тайван байх үедээ ч давт. Сандарч, түгших үед хамгийн эхэнд авах арга хэмжээ бол тайвшруулах амьсгалын дасгал юм.
  3. Өөрийн бодлыг шинж. Цэгцтэй бодол цэгцтэй амьдралыг бий болгодог. Тархиа тодорхой, системтэй, эрүүл сэтгэхэд дасгалжуул. Ач холбогдолгүй, таагүй сэтгэл хөдлөлүүдийг авч хая. Сөрөг үзэл, айдас, атаархал эсвэл өөрийгөө үзэн ядах г.м. сөрөг нөлөөтэй сэтгэл хөдлөлийн талаар та мэдэх үү? Сөрөг бодлуудаа хаях хэрэгтэй.
  4. Сэтгэл хөдлөлөө удирд. Өөрийнхөө онцлогийг мэддэг түүндээ тохируулдаг байх нь хамгийн чухал. Жишээлбэл, хэрэв замын түгжрэл таны цусыг буцалгадаг бол физиологийн хариу үйлдлийг удаашруулах арга хэмжээ авах хэрэгтэй. Түгжрэлээс болж үүсч буй уур хилэнгийн өдөөгчид дарлуулж байхын оронд “эрүүл аргаар” шийдэх стратегийг бий болго. Жишээлбэл, тайвшруулах хөгжим сонсох, хөгжилтэй яриа, өгүүлэл сонсох, эсвэл хүйтэн ундаа уух г.м. Бие физиологийн үзүүлэх хариу үйлдлийг анхаар. Гүнзгий амьсгал авах дасгалыг хаана, хэзээ ч хийж болно гэдгийг сана.
  5. Хүлээхээ болиод амьдарч эхэл. Хамгийн тохиромжтой цаг, төгс биеийн жин, эсвэл банкны дансан дахь мөнгөний тохиромжтой хэмжээ гэдэг зүйл байдаггүйг сайн сана. Яг одоо л цагаа хөгжилтэй, адал явдалтай өнгөрөө.

үргэлжлэл: www.setgel.org

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж