Тайлбарлагч Б.Батзаяа Өмнөд Африкт

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

Тайлбарлагч Б.Батзаяа Өмнөд Африкт

Тайлбарлагч Б.Батзаяа Өмнөд Африкт

“Боловсрол суваг” телевизийн тоймч, хөлбөмбөгийн тайлбарлагч Б.Батзаяа Өмнөд Африкт болж буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг газар дээрээс нь сурвалжлахаар хар тивийг зорьжээ. Тэрбээр “Боловсрол суваг” телевизийн спортын нэвтрүүлгийн “Score” студийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглолт бүрийн өмнө бэлтгэн хүргэж буй “4-4-2” нэвтрүүлгийг хөтлөн явуулж байсан нь үзэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа.

Хөлбөмбөгийн спортын их наадмын уур амьсгалыг мэдэрч, дэлхийн аваргын талаарх мэдээллийг газар дээрээс нь дамжуулахаар Өмнөд Африкийг зорьсон тайлбарлагч Б.Батзаяа өнгөрөгч баасан гаригт хилийн дээс алхсан бөгөөд 27-ны ням гаригийн үдэш Йоханнесбург хотын Соккер сити цэнгэлдэхэд болсон шөвгийн 16-гийн Аргентин-Мексик, мөн өнгөрсөн шөнө Претория хотноо болсон Парагвай-Японы шигшээ багийн тоглолтыг үзжээ. Ерөнхийдөө энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулалтын хувьд тааруу байгааг Б.Батзаяа онцолж байна. Тэрбээр ирэх баасан гаригт Монголдоо ирэх юм.

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж