Дэлхийн лигт АНУ-ын волейболчид түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2014.07.23-нд нийтлэгдсэн

Дэлхийн лигт АНУ-ын волейболчид түрүүллээ

Италид болсон волейболын эрэгтэйчүүдийн Дэлхийн лигийн тэмцээний шигшээ тоглолтод АНУ-ын шигшээ баг Бразилийг 3-1 (31-29, 21-25, 25-20, 25-23) хожиж, алтан медаль хүртлээ.

Дэлхийн лигийн тэмцээнд анх 28 баг оролцсон. Тэднээс зургаан баг шалгарч, дахин хоёр хэсэгт хуваагдан, дөрвөн баг хагас шигшээд шалгарсан. Итали, АНУ, Иран, Бразил улсын баг хагас шигшээд шалгарч, Австрали, ОХУ-ын багууд хасагджээ.

Хагас шигшээ тоглолтод АНУ Иранийг (3:0), Бразил Италийг (3:0) хожиж, шигшээд шалгарсан. Шигшээ тоглолт өнгөрөгч ням гаригт буюу долдугаар сарын 20-нд болж, АНУ-ын ялалтаар өндөрлөсөн байна. 2008 оны аварга АНУ-ын волейлчид тус тэмцээний алт, мөнгөн медальт Бразилийн багийг 3-1 (31-29, 21-25, 25-20, 25-23)-ийн харьцаагаар буулган авснаар хоёр дахь түрүүгээ хүртлээ.

Хүрэл медалийн тоглолтод тэмцээнийг зохион байгуулагч, тус тэмцээний есөн түрүүт Италийн волейболчид өнгөрсөн жилийн Азийн аварга Италийн багтай тоглож, 3:0 (25:22, 25:18, 25:22)-ийн харьцаагаар хожжээ.

Алтан медаль: АНУ

Мөнгөн медаль: Бразил

Хүрэл медаль: Итали

IV байр: Иран

V байр: ОХУ

VI байр: Серб

VII -VII байр: Болгар, Польш

IX байр: Австрали

X байр: Франц

XI байр: Белги

XII байр: Нидерланд

XIII -XV байр: Аргентин, Канад, Португаль

XVI-XIX байр: Чех, Финланд, Герман

XIX-XX байр: Япон, Өмнөд Солонгос

XXI байр: Куба

XXII байр: Турк

XXIII байр: БНХАУ

XXIV байр: Словак

XXV-XXVI байр: Мексик, Испани

XXVII-XXVIII байр: Пуэрто-Рико, Тунисийн багууд тус тус шалгарчээ.

Дашрамд дуулгахад, ирэх сарын 30-нд Польш улсад волейболын эрэгтэйчүүдийн ДАШТ эхэлнэ. Тус тэмцээнд дэлхийн шилдэг 24 баг өрсөлдөх юм.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж