Нимбэгтэй бүлээн устай хамт өглөөг угтах нь эрүүл мэндэд тустай гэдгийг Аюурведийн олон жилийн туршлага баталдаг. Тэгвэл өглөөд нимбэгтэй ус уух нь хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ?
1. Хоолны шингэцэнд сайнаар нөлөөлнө.
Бүлээн ус нь хоол боловсруулах замын үйл ажиллагааг сэргээдэг бол нимбэг нь элгийг идэвхжүүлж, цэвэрлэх тустай. Мөн түүнчлэн ходоод гэдэсний замын хүчлийн ялгаралт болон түүний хоол боловсруулах идэвхийг нэмэгдүүлдэг.
2. Дархлаа дэмжинэ.
Нимбэг, жүрж зэрэг цитрусын төрлийн жимсэнд аскорбины хүчил болон витамин С өндөр агууламжтай байдаг. Вит С нь биеийн эсэргүүцлийг дэмждэг бол аскорбины хүчил нь дархлаа тогтолцоонд чухал үүрэгтэй төмрийн эргэн шимэгдэлтийг сайжруулдаг.
3. Бие махбодийн дотоод орчинг шүлтжүүлнэ.Хэрэв хүний биеийн хүчил шүлтийн тэнцвэр алдагдвал өвчин эмгэгт өртөмхий болдог. Хэдий нимбэг нь хүчлийн агууламж өндөртэй жимс боловч дотоод орчинг шүлтлэг болгодог. Хэрвээ та мах, бяслаг ихтэй хоолны дэглэм барьдаг бол нимбэг хэрэглэх нь тун зүйтэй.
4. Хордлого тайлна.
Нимбэг нь байгалийн диуретик /шээс хөөх үйлдэлтэй/ тул бие махбодийн илүүдэл усыг хорт бодисын хамт гадагшлуулдаг. Мөн нимбэгний хүчил нь элэгний үйл ажиллагаанд оролцдог ферментүүдийн хэмжээг дээд зэргээр ихэсгэх үүрэгтэй.
5. Эрч хүч бэлэглэнэ.
Магадгүй та өглөө болгон уудаг кофе-аасаа татгалзана гэдэгтээ эргэлзэж байж болох ч хэдхэн өдөр нимбэгтэй ус уухад таны бодол өөрчлөгдөнө гэдэгт найдаж байна. Учир нимбэгтэй ус цусан дахь шингэний хэмжээ болон хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлснээр бие махбодийг сэргээдэг.
6.Арьсны гоо сайханд тустай.
Ус бага хэргэлэхэд арьс өнгөө алдсан харагддаг тэгвэл өдрийг өөртөө итгэлтэй сайхан эхлэхийн тулд өглөө бүр нимбэгтэй ус ууж заншаарай. Витамин С нь арьсыг эрүүл байлгахад чухал үүрэгтэй харин антиоксидантууд нь хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй байдаг.
Мэдээллийг бэлтгэсэн: А.Бумаа