Замын хөдөлгөөнд “аюултай” гэсэн дүн тавьжээ | News.MN

Замын хөдөлгөөнд “аюултай” гэсэн дүн тавьжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

Замын хөдөлгөөнд “аюултай” гэсэн дүн тавьжээ

Замын хөдөлгөөнд “аюултай” гэсэн дүн тавьжээ

Сүүлийн жилүүдэд осол гэмтлийн нэг гол шалтгаан болох зам тээврийн осол эрс нэмэгдэж байна. Энэ нь юунаас үүдэлтэй болох, замын хөдөлгөөнд оролцогчдын замын хөдөлгөөний аюулгүй байдлын мэдлэг, хандлага, дадал нь ямар болохыг тодорхойлох үүднээс Мянганы Сорилтын сангийн Эрүүл мэндийн төслөөс судалгаа явуулжээ. Энэхүү судалгааны дүнг танилцуулах “Замын хөдөлгөөний аюулгүй байдал” оролцогч талуудын уулзалт маргааш 09:00-12:30 цагийн хооронд ЭМЯ-ны Сургалт, мэдээллийн төвд болох аж.

Зам тээврийн осол гэмтэл нь хүн, тээврийн хэрэгсэл, зам гэсэн үндсэн гурван хүчин зүйлээс хамаардаг. Тиймээс явган зорчигч, жолооч, замын цагдаа нарын замын хөдөлгөөний аюулгүй байдлын мэдлэг, хандлага, дадлын судалгааны тайлангаас үзэхэд, явган зорчигч, жолооч нарын хамгийн их сэтгэл зовоодог асуудал нь агаарын бохирдол, замын түгжрэл, ядуурал байжээ. Мөн гурван хүн тутмын нэг нь зам тээврийн осол гэмтлийн талаар маш ихээр санаа зовнидог гэжээ. Явган зорчигчдын 63 хувь нь замын нөхцөл байдлыг “аюултай” хэмээн үнэлсэн байна. Замын хөдөлгөөний дүрмийг маш муу мөрдөж буй нийтийн тээврийн хэрэгслийн нэгдүгээрт микроавтобус оржээ. Дараа нь автобус, такси орсон байна. Судалгаанд хамрагдсан гурван бүлгийнхний үнэлгээгээр хамгийн муу үнэлгээг “замын чанар” авч, дараагийн тааруу үнэлгээг замын байгууламж, замын гэрэлтүүлэг, жолооны сургалт, жолоочийн болон явган зорчигчдын хөдөлгөөний соёл авсан байна. Явган зорчигчдын бараг тал хувь нь явган хүний зам муу хэмээгээд, одоогийн замын нөхцөл байдал дугуй унахад аюултай хэмээн 71 хувь нь үзэж, хэрэвзээ дугуйн зам байвал тэдний 65 хувь нь дугуй унахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. Тэдний зам тээврийн осол гэмтлийн талаарх мэдлэгийн түвшинг тогтооход олонхи нь буюу 62 хувь нь дунд үнэлгээ авсан байна. Боловсролын түвшин нэмэгдэхэд тэдний мэдлэгийн түвшин нэмэгдэж байгаа нь харагджээ. Тухайлбал судалгаанд хамрагдсан боловсролын түвшин бага, боловсрол огт эзэмшээгүй явган зорчигчид илүүтэй муу үнэлгээ авч байхад, дундаас дээш боловсролтой оролцогчид илүү олон зөв хариулт мэдэж байлаа. Жолооч нарын ч замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг маш хангалтгүй (72 хувь нь дунд, 15 хувь нь муу) байв. Тэдний согтуурлын төвшин ямар байхад жолоо барихыг зөвшөөрдөг тухай мэдлэг ч муу байсан гэнэ. Ерөнхийдөө  буруу зуршлаа өөрчлөх хэрэгтэй юм байна гэсэн ойлголтыг явган зорчигч, жолооч, замын цагдаа гээд хэн бүхэнд өгөхүйц үр дүнтэй судалгаа болсон ажээ.

Д.ОЮУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-06-30 202.179.23.59

Жолооч нарыг яг дүрмээ барьж явдаг болгомоор юмаа Тойрог дээр 2-р эгнээнээс дохио өгөлгүйгээр дайрч байхад цагдаа ямар юмаа хараад зогсож байдаг юм болдоооо

Avatar

Zochin 2010-06-30 180.235.166.177

iimerhuu niitlel medeelel bnga gargaj bval zugeer bna bas humuusiin uhamsar soyol zamiin hudulguund oroltshod hamgiin chuhal huduunii burheg 8 tugsuugui zaluchud esvel huuchnii odoogoor 40 orchim nasnii heseg buleg tenegduu buduuleg humuus mikro esvel taksi barij hudulguund hundrel gargadag gej bodoj bna ene taksi mikro-g yamar ih uzen yadaj bnaa bugdiin adistachlaad neg company door tuvluruulvel taaran ed nar chini uilchilgee hiij bgaa bolhoos zam deer mah teeverled uraldaj togloj bgaa bishdee

Avatar

Зочин 2010-06-30 203.169.53.126

Энэ чинь ямар нэг улсын нийслэл мөн үү биш үү

Avatar

Зочин 2010-06-30 220.101.173.186

bolhi buduuleg soeolgui jolooch naraar duursen um chini tugjree hezee ch arilahgui Ur chadvargui baij davhih durtai Huleets baihgui huniig hundetgej hodolgoond oroltsonoo gej baihgui uhej baisan ami ni haana bainaa gemeer jurchiisan um baij neeh ataman zantai umnuudaar duursen um chini zamiin hodolgoon tuiliin ayultai baigaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж