![]() чадвар, хичээл зvтгэл, бvтээмж өндөр ажилтнуудаа ололт амжилтынхаа гол vндэс гэж vздэг Голомт банк ажилтнуудынхаа мэргэжлийн ур чадварыг дээшлvvлэх тал дээр онцгой анхаарч ирсэн бөгөөд өчигдөр төслийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн, Японы GJM корпораци, Fuji Info Net компаний Монгол дахь салбар, INI компаниудын зөвлөхөөр ажилладаг ноён Хамамото Сан тус банкны ажилтан албан хаагчдад төслийн удирдлагын чиглэлээр сургалт зохион явууллаа. Уг сургалтын зорилго нь төсөл удирдах чадварыг нэмэгдvvлж, удирдах чадамж болон бизнесийн vр өгөөжийг өсгөхөд оршиж байгаа бөгөөд сургалтанд тус банкны салбар нэгжvvдийн ахлах ажилтнууд хамрагджээ. Голомт банкны ажилтан албан хаагчид энэхvv сургалтанд хамрагдсанаар ажлын төлөвлөгөө болон vнэлгээ боловсруулах, ажилд шаардлагатай боловсон хvчний баг бvрдvvлэх, төлөвлөсөн ажлын явц дунд өөрчлөлт, эрсдэл гарсан тохиолдолд шаардлагатай арга хэмжээг цаг алдалгvй авах чадварыг эзэмшиж байна. Дашрамд дурьдахад Голомт банк орчин vеийн тоног төхөөрөмжөөр иж бvрэн тоноглогдсон сургалтын танхимд ажилтнуудынхаа мэдлэг боловсролыг дээшлvvлэх чиглэлээр тасралтгvй сургалт зохион явуулдаг бөгөөд өнгөрөгч оны тухайд л гэхэд 2119 ажилтнаа сургалтанд хамруулсан бөгөөд нэг ажилтанд дунджаар 36,4 цагийн сургалт оногдож байгаа юм. |
0 сэтгэгдэл