Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно

Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно

Солонгос, Хятадын хамтарсан Хувцас Судлал-Үйлдвэрлэлийн Академи, “Монгол костюмс” төв, Монголын Үндэстний Хувцас Судлалын Академи, Дүрслэх Урлагийн Дээд Сургууль хамтран “Fashion it’s Past, Present, Future” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, дизайнеруудын хамтарсан үзэсгэлэнг Улаанбаатар хотноо ирэх сарын 1-3 ний  өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр олон улсын хувцас судлаачид болон дизайнерууд өөрсдийн үйл ажиллагааг танилцуулах, туршлага солилцох мөн цаашид хамтран ажиллах эхлэлийг тавих аж.

“Fashion it’s Past, Present, Future” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд  хувцсыг соёл, түүх, угсаатан судлал, археологийн шинжлэх ухааны онол арга зүйд тулгуурлан судалсан туршлагатай, нэр нөлөө бүхий эрдэмтэн, судлаачдын илтгэлүүд яригдах аж. Үүнээс гадна орчин үеийн хувцас загварын чиг хандлага, fashion маркетингийн чиглэлийн судалгааны олон сонирхолтой илтгэл, “хувцас загварын сэтгэлзүй” сэдэвт ярилцлага, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд ирэх сарын 2-нд  болох юм байна.

Олон улсын мэргэжилтнүүд судалгаа шинжилгээ, уран бүтээл, үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах, туршлага, мэдээлэл солилцох чөлөөт боломж нээгдсэнээр хувцас судлал, үйлдвэрлэлийн салбарын хөгжилд бодит ахиц гарах төдийгүй улс орны хөгжилд ч чухал хувь нэмрээ оруулна гэдэгт зохион байгуулагчид хэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж