Хуучирсан мэдээ: 2014.07.23-нд нийтлэгдсэн

Жиргээчдийн өчигдрийн буюу долдугаар сарын 22-ны өдрийн тоймыг хүргэж байна.

БГД-ийн 16 дугаар хороо, Гандангийн дэнжийн гэр хороололд "Гудамж" төсөл хэрэгжиж байгаа билээ. Уг төслийн хүрээнд нийт 31 гудамжийн дэд бүтцийг цогц байдлаар шийдэж байгаа юм. Гэр хорооллыг хөгжүүлэх томоохон ажлын эхлэл болсон энэхүү гудамжийг өнөөдөр  12.00 цагт албан ёсоор нээх юм. Жиргээчдийн хувьд энэхүү өчигдөр дээр төслийн хүрээнд нээгдэж буй Гандангийн гэр гудмын засварын ажилд талархлын үг харамгүй өглөө.

Жиргээчид "Гэр хороолол ийм болж байгаа нь сайхан хэрэг", "цаашид олон гэр хороолол ийм гудамжтэй болоосой", "Манайхан өөрсдөө олигтойхон амьдраасай," "Үнэхээр сайхан болсон байна", "одоо хогоо нэг цэг дээр хаяаад цэвэрхэн суувал сайхан л байна" гэж зөвөлгөө, талархлын үгээ бичиж байсан. 

Цаашид үлдсэн 30 гудамжийг яг энэ загвараар тохижуулах бөгөөд цэвэр, бохир ус, дулааны шугам сүлжээ, инженерийн бусад дэд бүтэцтэй болгох аж. Эдгээр ажлын зураг төслийг “Нью Урбанизм” ХХК боловсруулж байгаа бол эхний гудамжны зам барилгын ажлыг “Их зам бүтээн байгуулалт” ХХК гүйцэтгэжээ.

 

 

Жиргээчдийн энэ өдрийн нэгэн анхаарал татсан жиргээ бол "Бид Вьетнамаас илүү" гэсэн мэссэж байсан.

Монголд хоёр төрлийн засвар бий. "Монгол", "Вьетнам". Монголчууд  "Вьетнам засварт"-аар илүү үйлчлүүлдэг. Учир нь "Вьетнам"-ыг гадныхан ажиллуулдаг болохоор тэр. Гадаад хүн  бол монгол хүнээс чадвартай гэсэн бичигдээгүй хууль монгол хүний удмын сангаас одоо ч арилаагүй нь энэ аж. Тэд юугаараа илүү вэ? Өндөр үнэ, үйлчлүүлэгчдийнхээ хандлагаар илүү байж болох. Чанарын хувьд тэд монголчуудаас дээрдээд байх юмгүй. Гэхдээ л тэд…

"Вьетнам засвар" гэдгээ томоос том бичсэн нэгэн хэвийн хаягууд хашааны булан, тохойд хадаастай байх. Монгол засварын газрыг голж, Вьетнам засварын газар очдог иргэд цөөнгүй. Биднээс илүү засах засварчин олдохгүй аятай болсон Вьетнамын засварынхан улам даварч байгаа мэдээлэл ч олны дургүйцлийг хүргэдэг. Тэд үйлчлүүлэгчээ дахин авахын тулд заавал ямар нэгэн зүйлийг дутуу үлдээдэг аж.

Тэгвэл та чанарыг эрхэмлэх бол Монгол засварчдынхаа дэмжлэгийг аваарай. Үнэхээр эдгээр залуус шиг "Бид Вьетнамаас илүү" гэдэг зөвлөмжийг илгээмээр санагдлаа. "@Ochbadral: Дэмжүүштэй Монгол Залуус байна даа. Дэмжээрэй!!!

 

Жиргээчдийн дараагийн нэг сэдэв бол "ам.долларын өсөлт" байсан. Ам.долларын ханш зогсолтгүй өссөөр 1850 төгрөгтэй тэнцэв. Долларын ханш өсөөд байгаа энэ үед Засгийн газарт санаа зовж буй шинж алга, амарч зугаацахаа л тэргүүнд тавив. Долдугаар сарын 28-нд Засгийн газрын ээлжит хуралдааныг Хөвсгөл аймагт хийнэ ч гэх шиг сонин мэдээ дуулдав. Чухал, аминд тулсан асуудал шийдвэрлэх нь үү гэтэл үгүй юм, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багаас Хөвсгөл аймгийн Мөрөн хүртэл тавьж байгаа авто замын ажилтай танилцахын тулд ийм зүйл сэдсэн байх жишээтэй. Жиргээчдийн дунд эдийн засаг ийм байхад яагаад гэдэг асуултыг тавьж байна. Өчигдөр жиргээч Цогоо гуай@TsogtgerelB 1h 1$=1855 гэнээ Ерөнхий сайд руу @altankhuyag_mn жиргэсэн. Жиргээч @TsogtgerelB 1h мөчөөгөө өгсөнгүй "$ 1854 хүрчиж. Зааассссссссс нэмэгдээ л биз. Сумын наадам сайхан байхад чинь! гэж хариу бичлээ. 

Энэ улсыг хөгжүүлье гэсэн бодол байдаг юм бол ажлаа хийх цаг болж…  Хөдөө нутгаар хэсч явтал ам.долларын ханш 1850 төгрөгтэй тэнцлээ, цаашид өсөхгүй гэх баталгаа алга гэсэн мэссэжийг иргэд төр засгийн тэргүүнүүдэд хүргэж байлаа.

 

Мөн жиргээчдийн хувьд төрийн түшээдийн энэхүү зураг дахин анхаарлын төвд гарч ирлээ.  Жиргээч I'm a Buddhist@YadamT  Эр нь адуундаа явж Эм нь галаа ноцоодог монгол заншил хаачив! Гадаа гарч эр Гэрт орж эм #монгол_ёс гэсэн фотог оруулсан нь нилээн маргаан үүсгэсэн. Зарим жиргээчид @jsurenbayar за сүртэйшт чи хэддүгээр зуунд амьдраад байгаа билээ" гэж ч бичсэн харагдана. 

Мөн нэгэн жиргээчийн мэдээлэл олны сонирхлыг татлаа. Монголчуудын хамгийн олноороо ажиллаж, амьдардаг газар бол БНСУ. Тус улсын жижиг дунд үйлдвэрт олон Монгол залуус ажиллаж байна. Тэнд байгаа монголчууд эх орондоо жил бүр "нэргүй хөрөнгө оруулалт"-ыг авчирдаг. Тэднийг үнэхээр буруутгах аргагүй. Гэрээт хугацаандаа ажлаа сайн хийгээд, эрүүл чийрэг эх орондоо буцаад ирэхэд болох нь тэр. Нэг хэсэг тус улсыг зорьж, ажиллах иргэдийн тоо ихэссэн ч сүүлийн жилүүдэд эрс буурсан үзүүлэлт гарчээ.  Жиргээч Афродит* φροδιτα*@Althann 2h "Солонгост Чингис хаан гэдэг нэртэй зайрмаг гарчиж, бас Сүхбаатарын хөшөөний зурагтай. Энэ л дутаж" гэсэн мэдээллийг иргэдэд өглөө. Гэхдээ л сэргэлэн, овжин зантай солонгосчуудыг бодлыг яалтай билээ. Хүний нутагт нутгаа санасан иргэд мэдээж "Чингисхаан" зайрмагыг олон идэх нь дамжиггүй. Бас энэхүү санааг гаргаж буй тэр бизнесийн ухааныг яалтай ч билээ.

 

Зарим нэгэн жиргээчдийн зөвөлгөөг хүргэхэд Баттөмөрийн ЭНХБАЯР@Enkhbayar_bat 1h Оройтож унтдаг хүмүүс илүү IQ-тэй байдаг… #гэнээ Энэ жиргээчдэд ч хамаатай байх, ПОЛИТЭКОНОМ @dn_tugsuu 1h Оросын оюутнууд сошлаар нэр нүүрээ нуусан этгээдтэй харьцах нь эрүүл мэндэд муу гсэн дүгнэлт хийсэн байна гэссэн мэдээллийг өгч байлаа.

Сумдын тэгш ойн баярууд үргэлжилсээр байна. "Хурд" хамтлаг Баруунбаян-Улаан сумын түүхт 90 жилийн ойн хаалтын цэнгүүнд бүрэн хэмжээний концертоо тоглолтын мэдээллийг ч хүргэж байлаа.

Эцэст нь "Элгээ хайрлая" аяны мэдээллээр жиргээгээ өндөрлөе. Жиргээч Naranbaatar Dashdorj@ndashdorj  Монгол түмнээ вирүст хепатитын аюулаас аврах #ЭлгээXайрлая аянд нэгдэж RT хийнэ үү! #ThinkHepatitis

Элэг нь хүний биед хоргүйжүүлэх үйл ажилагаа явуулдаг бодисын солилцоонд оролцдог  хоол боловсруулах замын эрхтэн системд хамрагддаг. Сүүлийн 10 гаруй жилд элэгний өвчнүүд, хатуурал, өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан "Элгээ хайрлая" аяныг зохион байгуулж байна. Та www.facebook.com/eleg.mn групп нэгдэж, зөвөлгөө авч, бусдадаа дамжуулаарай. Эрүүл биед саруул ухаан оршино.

ЦАХИМ БОЛЖМОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж