Ц.Батбаярт 2,1 жилийн хорих ял оноолоо

Хуучирсан мэдээ: 2014.07.22-нд нийтлэгдсэн

Ц.Батбаярт 2,1 жилийн хорих ял оноолоо

Албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт сэжиглэгдэж буй Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр, НИТХ-ын дарга асан Т.Билэгт, Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Маналжав, Ц.Батбаярын төрсөн дүү Ц.Чанцал нарын дөрвөн хүний шүүх хурал өнөөдөр болж, тэдэнд ял оноолоо.

Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаярт 2,1 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, НИТХ-ын дарга Т.Билэгтийг гэм буруутай гэж үзэж, ял оноосон боловч өршөөлийн хуулинд хамрагдан хорих ялаар шийтгээгүй байна.

Мөн Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Маналжав, Ц.Батбаярын төрсөн дүү Ц.Чанцал нарыг цагаатгасан байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж