Хакүхо давж, Какүрюү уналаа

Хуучирсан мэдээ: 2014.07.22-нд нийтлэгдсэн

Хакүхо давж, Какүрюү уналаа

Мэргэжлийн сүмогийн Нагоя башёгийн арав дахь өдрийн барилдаан өндөрлөлөө. Энэ өдөр Их аварга Хакүхо маэгашира Такэкэзэг давж, арав дахь даваагаа авсан бол Какүрюү М.Ананд Гоэйдод унаж, найман даваа, хоёр унаатай боллоо.

Энэ өдөр Озэки Кисэносато, Котошёогикү нар оноолт таарч, Котошёогикү ялалт байгуулснаар 9 даваатай Хакүхогийн араас нэхсэн хэвээр үлдлээ. Харүмафүжи Д.Бямбадорж Тамавашиг давснаар долоо дахь даваагаа авлаа.

Мөн өнөөдрийн барилдаанд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Оосүнаарашиг давлаа. Египетийн Оосүнаараши сүмогийн 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж, 71 дэх аварга Какүрюү М.Ананд нарыг дараалан даваад байсан бөгөөд тэрээр сүүлийн өдрүүдэд ялалт авч чадалгүй дөрвөн даваа, гурван унаатай башёг үргэлжлүүлж байна.

Арван өдрийн дараах байдлаар Хакүхо арван даваатай тэргүүлж байгаа бол Озэки Котошёогикү, маэгашира Такаясү нар есөн ялалттай удаалж байна.

Монголын бөхчүүдийн давааг сонирхвол:

Хакүхо – 10-0

Харүмафүжи 7-3

Какүрюү – 8-2

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 6-4

Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 4-6

Токитэнкү 4-6

Кёкүтэнхо 4-6

Азүмарюү С.Тодбилэг 5-5

Араваши Э.Дөлгөөн 5-5 тус тус даваатай байна.

Жюүрёод Ичиножёо А.Ичинноров, Гүржийн Точиношин нар есөн даваа, нэг унаатай башёг тэргүүлж байна. Монголын бусад бөхчүүдээс Таканоива А.Баасандорж 8-2, Асасэкирюү Б.Дашням 5-5, Шёотэнро Д.Нямсүрэн 4-6, Сэйро А.Өнөболд 4-6 гэсэн үзүүлэлттэй байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж