Ц.Мөнхбаяр нарт аюул учруулбал хариуцлагыг төрөөс нэхнэ гэв

Хуучирсан мэдээ: 2014.07.22-нд нийтлэгдсэн

Ц.Мөнхбаяр нарт аюул учруулбал хариуцлагыг төрөөс нэхнэ гэв

“Гал үндэстэн” холбоо, Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнөөс өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Тэд тус холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, С.Дашцэрэн нартай холбоотой асуудлыг хөндлөө.

Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн, зохицуулагч Я.Цэрэнханд хэлэхдээ “Ц.Мөнхбаяр ахын бие муудаж, эмнэлэгт хүргэгдсэн гэдэг нь ташаа мэдээлэл. Харин С.Дашцэрэн ахын бие өвдсөн юм билээ. Улаанбаатар хотод авчирсны дараа ходоод өвдөөд байна гэдгээ хэлсэн. Эмч түүнд ходоодод сайн тариа хийж өгье гээд хийсэн, гэтэл тариа хийсэн хэсэгт нь өвдөж эхэлсэн. Мөн бие нь эрүүл, эмнэлгийн үйлчилгээ авах шаардлагагүй Ц.Мөнхбаяр ахыг хотод авчирсныхаа дараа шинжилгээ авна гэсэн байсан. Шинжилгээ хийлгэхгүй бол “доош нь хийнэ” гэж сүрдүүлсэн. Харин Ц.Мөнхбаяр ах “Би эмнэлгийн үйлчилгээ авах шаардлагагүй,  өвчтэй байгаа Ж.Ганболд, С.Дашцэрэн нарт тусламж үзүүл” гэж хэлсэн байна лээ. Тиймээс тэдний амь насанд аюул учирвал хариуцлагыг төрөөс нэхэх болно” гэлээ.

Онцлоход, тэднийг энэ сарын 18-нд Улаанбаатар хотод авчирсан юм байна.

Г.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж