Ц.Мөнхчулуун ДАШТ-ий анхны эрхийг авлаа

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

Ц.Мөнхчулуун ДАШТ-ий анхны эрхийг авлаа

Олон улсын шатрын холбооноос эмэгтэйчүүдийн блиц буюу түргэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ирэх есдүгээр сард зохион байгуулахаар бэлтгэж буй. Тус тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах журмаар энэ сарын 19, 24-нд онлайнаар хоёр тэмцээн зохион байгуулсан бөгөөд манай шатарчин, ОУХМ Ц.Мөнхчулуун 24-ний тоглолтод оролцож, түрүүлсэн байна. Тус хоёр шалгаруулалтаас эхний таван байрт шалгарсан тамирчдад эрх олгох бөгөөд ийнхүү манай тамирчин эмэгтэйчүүдийн түргэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол улсын анхны эрхийг аваад байна. ОУХМ Ц.Мөнхчулуун нь манай шилдэг шатарчдын нэг ОУМ Ц.Батчулууны дүү бөгөөд өдгөө 19 настай юм.

2010 оны есдүгээр сарын 15-18-ний өдрүүдэд ОХУ-ын нийслэл Москва хотноо болох дэлхийн эмэгтэй шатарчдын анхдугаар түргэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн хамгийн шилдэг шатарчид өрсөлдөх бөгөөд нийт 60 мянган еврогийн шагналын сантай ажээ.

Монголын шатарчдын түүхэнд байгаагүй буюу блиц тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох анхны Монгол тамирчнаар тодорсон Ц.Мөнхчулуундаа амжилт хүсье.

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж