ДАУ онгоцны “хар хайрцгийг” Малайзийн шинжээчдэд өгөв

Хуучирсан мэдээ: 2014.07.22-нд нийтлэгдсэн

ДАУ онгоцны “хар хайрцгийг” Малайзийн шинжээчдэд өгөв

Фото: EPA/ROBERT GHEMENT

 

Украины сайн дрын цэргийнхэн сүйрсэн “Боинг” онгоцны хар хайрцгуудыг” Малайзийн төлөөлөгч нарт дамжуулан өгсөн тухай Reuters агентлаг мэдээлжээ.

 

Киевын ярьж байгаагаар бид биш, олон улсын шинжээчид “хар хайрцгуудыг” авах ёстой. Бид тэднийг авах гээгүй. Олон улсын нийгэмлэгийн хэм хэмжээг бид зөрчихгүй гэж Оросын Гадаад хэргийн  сайд Сергей Лавров мэдэгдэв. Түүний хэлснээр Донецк ард улсын Засгийн газрын тэргүүн Александр Бородай хар хайрцгуудыг  зохих мэргэжилтнүүдэд дамжуулан өгчээ. “Хар хайрцгууд” бүрэн бүтэн  задлагдаагүй бүрэн бүтэн байгааг би харж байна гэж тэр хэлээд үүнийх нь төлөө Бородайд талархал дамжуулжээ.

 

Бородай “хар хайрцгуудыг” Малайзийн төлөөлөгчдөд дамжуулан өгөх үеэрээ онгоцны осолд амь үрэгдэгсдийн цогцостой галт тэрэг Донецкт ирээд цаашаа Харьковын зүг явсан гэж мэдэгдэв. Үүний өмнө Украины аврах багийнхан ослоор амь үрэгдэгсдийн цогцсыг  хайх ажиллагааг дуусгажээ. Ослын газраас нийт 251 хүний цогцос мөн цогцосын 66 тасархайг олсон байна.  мэргэжилтнүүд нийтдээ 120 кв.км талбайг самнажээ.

 

Малайзийн төлөөлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн  хурандаа Мохамед Сакри  онгоцны бичлэгийн төхөөрөмжүүд “сайн байдалд” байгааг тэмдэглэв.

 

New Straits Times сонины мэдээлснээр, ойрын үед “хар хайрцгуудыг”  Малайз нутагтаа авчрах гэнэ. Малайзийн ерөнхий сайд Нажиб Тун Разак  19-ний өдөр өөрийн орноо онгоцны бичлэгийн төхөөрөмжүүдийг эзэмших бүрэн эрхтэй гэсэн юм.

 

Сүйрлийг хэн мөрдөн байцаах вэ?

Boeing онгоцны сүйрлийн хэргийг мөрдөн байцаах ажиллагааг удирдахаар Нидерланд зөвшөөрсөн байв. Мөрдөн байцаах хэргийг “сонирхсон орнууд, НҮБ ба Иргэний агаарын тээврийн олон улсын байгууллагатай (IKAO)” нягт хамтран явуулна гэж Нидерланд амласан байгаа.

 

Харин Киев худал мэдээлэл тараан тааруухан эхлэлтэй байна. Түүнийг Аюулгүйн зөвлөлийн хуралдааны танхимд хүртэл тараалаа хэмээн Оросын байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдсэн байна.

 

Даваа гаригт,  онгоцны ослын  хэргийн учир шалтгаанд  нягт нямбай, бие даасан олон улсын  мөрдөн байцаалтаар явуулахыг заасан тоглоолыг НҮБ-ын Аюулгүй зөвлөл гаргасан байгаа.

 

Малайзийн агаарын хөлгийн эмгэнэл

 

MH17 нислэг хийж байсан Boeing-777 онгоц долдугаар сарын 17-ны өдөр Украины нутагт унасан юм. Онгоцонд 283 зорчигч, багийн 15 гишүүн явжээ. Нисэхийн компанийн мэдээний дагуу онгоцонд Нидерландын 154 иргэн, 27 австрали, 23 малайчууд, 11 индонези, зургаан британи, тус бүр дөрвөн герман ба бельги, гурван филиппин, нэг канад  иргэн байлаа. Багийн бүх гишүүд малай хүмүүс байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж