“Шинэ Азиа Майнинг”-ийн төлөвлөгөө амжилттай нурлаа | News.MN

“Шинэ Азиа Майнинг”-ийн төлөвлөгөө амжилттай нурлаа

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

“Шинэ Азиа Майнинг”-ийн төлөвлөгөө амжилттай нурлаа

Хэн ч мэддэггүй байсан “Могойн гол”-ын уурхай улстөрчдийн анхаарлын төвд орохоор гэтэн гэтсээр овоохон амжилтад хүрч Дулааны цахилгаан станц байгуулах шахав. Өөрөөр хэлбэл,  Оюутолгой, Тавантолгой, Төмөрт гэсээр Хөвсгөлийн Цэцэрлэг суманд Тавантолгойтой өрсөлдөхүйц чанартай нүүрсний орд байгаагаа таг мартчихаж л дээ. Тэгээд саяхан санаад, огцом зүтгүүлсэн чинь гэрлийн хурдаар урагшилж хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч компани зэрэг нь  нүд ирмэхийн зуурт олдсон байгаа юм. Хөрөнгө оруулагчид “Могойн гол”-ын нүүрсний уурхайд түшиглэн Дулааны цахилгаан станц барих ажлыг эхлүүлэхдээ “орчин үеийн монгол тактик” хэрэглэж, пиараа ч тийм сценариар хийлээ. Тэд ярилцаж байгаад нэг монгол залууг ерөнхий захирал гэж цоллоод УИХ-ын хэдэн гишүүн рүү утас цохиж урилаа.

“Баруун бүсийг, тойргийг минь тогтой болгож өгөх гэж байгаад баярлалаа” гэж хэлүүлэн тууз хайчлуулсан зураг авахуулаад буцаав. Ингэсэн байхад итгэл үзүүлэхгүй хаачих вэ” гэж бодоод, жуумалзаж суутал хэрэг бишиджээ. “Гай газар дороос” гэгчээр хэвлэлийнхэн нь магтаалын нийтлэлүүдийг нь шиншилсээр гэрлийн хурдаас бүтсэн ажлынх нь эрч хүч хаанаас ундраад байгааг бичицгээж эхлэв. Эрэл хайгуулын эхний бай, нууц дурангийн овоо хараагаа  Эрдэс баялаг, эрчим хүчний сайд дээр  тааруулжээ. Салбарынх нь сайд хойно тэгэхээс ч яахав. Ёстой л “Дээс олсон юм. Үзүүрт нь үхэр байсныг мэдсэнгүй” гэдэг малын хулгайчийн онигоо шиг юм боллоо. Нөгөө талаас хамтарсан Засгийн газрыг байгуулсан ч улс төрийн хоёр том хүчин тусгаар байгаа нь үнэн болохоор Ардчилсан намынхан МАХН-ын сайдыг яагаад “Могойн гол”-ын уурхайг дэмжих гээд байгааг боломжоороо судалж байна. Дээр нь УИХ-д Хөвсгөл аймгаас  зөвхөн Ө.Энхтүвшин гишүүн ганцаараа төлөөлдөггүйг “Шинэ Азиа Майнинг”-ийнхан мартсан нь алдаа болов. Тиймээс уржигдар болсон УИХ дахь АН-ын бүлгийн хурал дээр Ц.Сэдванчиг, Л.Гүндалай нарын боловсруулсан санал дүгнэлтийг хэлэлцээд гарын үсэг л зурахад дутуу байсан гэрээг “унагалаа”. Унагахдаа зүгээр ч яриад өнгөрсөнгүй. Салбарын сайдыг дуудаж тайлбар нэртэй байцаалт авсныг анхаарахгүй өнгөрөх аргагүй. Энэ бол лавлагаа авах гэхээсээ илүү сэжиглэж хардсаных. Тэд санасныг бодвол хавьгүй том асуудал босгож мэдэхээр байна. Өөрөөр хэлбэл, эхний удаад гэрээг “унагасан” ч дараагийн удаа сайдыг унагаж мэдэхээр хэмжээнд яригдаж мэдэх түгшүүрийн дохио мэдрэгдлээ.

АН-ын бүлэг “Могойн гол”-ын нүүрсний уурхайд түшиглэсэн ДЦС-ын асуудалд зөөлөн хандаж гэрээг шинэчлэн байгуулах шаардлага тавьсан. Ингэхдээ  ДЦС-ыг эзэмших эрхийг Монголын мэдэлд үлдээхэд онцгой анхааруулав. Энэ бол том сануулга. ТЭЗҮ-ийг дахин баталгаажуулах гэсэн нь нөөцийн хэмжээнд эргэлзэж байгаа, ДЦС-ыг барих хөрөнгийн хэмжээ зах зээлийн үнэд нийцэж байгаа эсэхэд нухацтай хандана гэдгээ илэрхийлсэн хэрэг юм. Мөн Оюутолгой, Тавантолгойн ордыг дагаж хятад ажилчид олноороо орж ирж байгаатай холбоотойгоор монголчуудын ажлын байрны тоо хэмжээг тодорхой болгохыг хүсчээ. Хэдийгээр мэргэжилтэн нэрээр хятадуудыг оруулах нь ойлгомжтой боловч Монгол Улс энэ чиглэлээр дэлхийд гологдохооргүй инженер техникийн ажилтан, мэргэжлийн боловсон хүчинтэй учраас гэрээ дэмжигдэхэд нөлөөлөхүйц том шалгуур үзүүлэлт учир үүнийг анхаарахгүй өнгөрөх аргагүй. Эцэст нь орон нутгийн өмчлөлд байгаа 51 хувиа гадны эзэмшилд хэрхэвч өгөхгүй гэдгээ хэлсэн байна. Түүнчлэн болж өгвөл “Тавантолгойн технологийг ашиглаж, алсын зайнаас цахилгаан дамжуулж баруун аймгуудыг цахилгаанаар хангах боломжийг судалж үзэх нь зүйтэй” гэсэн дүгнэлт хийсэн нь бараг “Шинэ Азиа Майнинг”-ийг оруулах дургүй байгаагаа илэрхийлсэнтэй адил юм.  Хөвсгөлийг төлөөлсөн Ц.Сэдванчиг, Л.Гүндалай гэлтгүй монголчууд тэр аяараа Хөвсгөлдөө харам байдаг. “Монголын Швейцарь” гэж өргөмжилдөг энэ нутаг дахь баялаг руу, Хөвсгөл далайн орчмын байгаль руу шүлсээ савируулсан дотоод, гадаадын хэнийг ч өршөөдөггүй билээ.

Тиймээс тодорхой хэмжээнд ярилцаж тохирсон, лоббидсон зүйл байгаа бол эртхэн болих хэрэгтэйг АН-ын бүлгийн хурал харууллаа. Магадгүй энэ байр суурь салбарын сайдын, цаашилбал Засгийн газрын нэр хүндэд сөргөөр нөлөөлж болох талтай. УИХ-ын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын хувьд улс төрийн өнөөгийн өндөрлөгтөө гэрлийн хурдаар хүрснээрээ онцлогтой билээ. “Нэг хүнд ийм их аз гэнэт тохиох муу” гэдэгчлэн мөн ийм хурдаар карьераа алдаж болохыг ч үгүйсгэхгүй. Хамгийн эмзэг, стратеги салбарыг удирдахад хөнгөн гоомой хандсанаар ирээдүйгээ баллаж мэдэх эрсдэл түүнийг хүлээж буй. “Урт хэл хүзүү орооно” гэгчээр “Могойн гол”-ын ДЦС Д.Зоригт сайдын суудлыг ороосон байж мэдэх л юм.

У.Оргилмаа

Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

íàìæèë 2010-06-30 115.187.90.66

Ýíý Çîðèãò ãýã÷ õàðü öóñíû ýòãýýäèéã ìîíãîëûí òºðººñ íýí äàðóé çàéëóóëàõã¿é áîë ìºäõºí Ìîíãîëûã Õóæààãèéí ãèøãýäýë áîëãîíî ø¿¿Ìîíãîë÷óóäàà ñýðýìæëýãò¿íÎäîî ñýðýìæëýõã¿é áîë õîæèäîíî

Avatar

zochin 2010-06-30 202.170.81.250

ene medeeleliig bichsen hun stguulch uu yu ve hoorhiisdoo estoi jinhen 2 gishuunee bariad ogchihloo doo
new asia mining company hovsgold 2 gishuun bgaag martsan bololtoi genee hoorhii ter muu 2 heden tsaas avah gsn ni butelguitsen yum bn ldaa enhtovshin gishuuniig heden togrog olj avsan gj hardaad booj uhej bosoj hariaj yavaa yum bn ldaa ugui yahav dee ter mogoin goliin nuursiig heregui bailgaj bsnaas ashiglaj baigl dee tend 1 heden hun gerel geetei lbolog l dee ene bichij bgaa hun ch ter dandaa haranhui talaas ni harhiin ygd sain shn gerel geetei talaas ni harj bicheegui yum bol oo heden togrog gundalai sedvanchig 2 ogson yum bailgui dee teglee geed ooriigoo iim unetsengui haranhui buduuleg hun bolgoh gj

Avatar

huvsguliin irgen 2010-06-30 202.170.81.250

harin ch uursduu hiij chadku bgaa buteen baiguulaltiig bid nart hiij ugii gej bgaa ni saishaaltai bish gej uuu 21r zuun garchihaad bhad odoo boltol udurt dunguj 4 tsag gerel tsahilgaantai bna gedeg hetsuug ta nar medehgui l bna da iimees l ter nutguudad chine yu ch hugjihgu bna shuu de

Avatar

Зочин 2010-06-30 202.72.246.84

Zorigt hujaa bish shuu dee

Avatar

эх орон 2010-06-30 182.160.16.138

Харь цусныхныг төрийн өндөр албанд гаргахгүй байх хар хайрцагны бодлого хэрэгтэй байна ХУ-нам х*******н хүүхдүүдийн гишгүүр болсон шиг харагдах юм

Avatar

tom 2010-06-30 202.170.82.5

u ch medeggyi helnii hyn jaj erchim hych erdes bajlgiin menejment hiih ve dee bas tsus uragshaa hyn udr zygee l tyshne mongolchuud said bolgood baigaa ni teneg bna shyy dee

Avatar

zochin 2010-06-30 91.176.195.43

hi hujaa zorigtiig toroos zailuulah heregtei bnaamongol ulsaa zaraad duusah nee

Avatar

шууд цуцал! 2010-06-30 118.131.232.69

Могойн голын нүүрсний уурхайг түшиглэж Хятадын хөрөнгө оруулалттай станц барьлаа гэхэд тэр бүс нутагт 20 жил 50 жилийн дараа юу болох вэ Аль ч улс оронд хотжилт эрчимтэй явагдаж байгаа Хөдөөнийхөн маань хот уруу нүүсээр 20 жил дотор хот ямар том болов Хөдөө ямар айхтар эзэнгүйдэл үүсч байна Монгол орон сүүлийн үeд маш их хуурайсаж байгаа 20 жилийн дараа гэхэд Хөвсгөлөөс өөр уух ундны усгүй болвол яах вэ бэлчээр нутаггүй болвол яах вэ уурхай станцын ажилчид нэрээр хятадууд суурьшсаар хөөж гаргах ч хэцүү аажим тэр бүс нутаг дe факто Хятадынх болж хувирвал яах вэ

Avatar

Hujaa said 2010-06-30 218.202.91.154

ene hujaag erthen deer zailuulaachteneg nogoon hujaag tolgoi deeree gargaad baih yumsogtuu tolgoitopi hamt tamd ilgeevel taarna

Avatar

Зочин 2010-06-30 202.179.1.155

Çîðèãòûí ä¿¿ãèéã íü íàìáàðûí ýíõáàÿðûí õàì Ò¿ìýíãýðýë õóòàã øààñàí ãýý áèçäýý Ìîíãîë çàñàã õýýðèéí ø¿¿õýýð ýíý çîðèãòûã öààø õèéõ õýðýãòýé õóæààãèéí òàãíóóë áàéíà ø äýý úëèéñýí õàð õóëãàé÷ ÿíäàëàé ÷è ýõ îðîí÷ ø¿¿ Òàíàé àðäûí áààòàðûí 300 æèëèéí îéí áàÿðààð õÿòàäóóäààð áèëýã áàðèõ îðîëäëîãî áàéíà Çîõèîí áàéãóóëàëòàé ãýìò õýðýã

Avatar

Зочин 2010-06-30 202.179.1.155

Çîðèãòûã õóñàõ õýðýãòýéÅðºíõèé ñàéäûí õ¿í ãýñýíàëü ýñâýë áàòáîëäòîé õóñàõ õýðýãòýéóëñûí îíöãîé áàéäëûã èíãýæ õ¿¿õäèéí äóð çîðãîîð øèéäýæ áîëîõã¿é ø¿¿Ìîíãîë èíæåíåð íàðèéí õèéñýí òåõíèê ýäèéí çàñãèéí ¿íäýñëýë õàà áàéíà

Avatar

Õ¿ðýëáààòàð 2010-06-30 202.179.1.155

Äàøäîðæèéí Çîðèãò ÷èíü àõ ä¿¿ íàðòàé ë íàéð òàâüæ áàéãàà íü èëò áàéíà Íýãä õÿòàä õýëíèé îð÷óóëàã÷ Õîåðò êàçàê ãèø¿¿í èõ ã¿éãýýä áàéãàà àâèëãàòàé òýìöýõ ãàçàð ýðõèéí ò¿òãýëç¿¿ëæ øàëãàõ õýðýãòýé Çîðèãò ãýæ öàõèëãààí þó íýã èíæåíåð àñóóñàí ÷èíü ìàíàé ààâ ãýñýí Ààâ íü öàõèãààíû èíæåíåð ãýñýíÕàõàõà êëóá

Avatar

Зочин 2010-06-30 180.149.65.146

Turbayar geed ulaan luivarchin baisan daa

Avatar

Баатар 2010-06-30 202.70.33.218

Намынхаа хэдэн акулын золиос болж магадгүй шүү эр хүн доороо суурьтай дотроо бодолтой байна шүү цаг хугацаа бүхнийг шүүнэ залуу Монгол ард түмэнд хэдэн үеэрээ муугаар дуудуулах юм хий вэ

Avatar

Баатар 2010-06-30 202.70.33.218

Эрхэм сайд Зоригт та юу ч мэдэхгүй байж мэддэг хүн шиг дүрийг бүү эсгэ

Avatar

www.Freecall.mn 2010-06-30 202.170.67.217

Hizgaargui yarih erh chelee

Avatar

Зочин 2010-06-30 180.149.65.162

тэн хүмүүс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж