Н.Лүндэндорж орон нутагт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2014.07.22-нд нийтлэгдсэн

Н.Лүндэндорж орон нутагт ажиллаж байна

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Дамдин-Од нар энэ сарын 19-23-ны өдрүүдэд зүүн бүсийн зарим шүүхэд ажиллаж байна. Тэд энэ сарын 19-нд Багануур дүүрэг дэх Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүх, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 3 дугаар шүүхэд тус тус ажиллажээ. Түүнчлэн мөн өдөр Хэнтий аймаг дахь Сумдундын 28 дугааршүүх, Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүх, Шүүхийн тамгын газарт тус  тус ажилласан бөгөөд шүүхүүдийн шүүн таслах ажиллагаатай танилцаж, шүүгч ажилтнуудтай  уулзалтхийж, тэдгээрийн санал хүсэлт болон бусад асуудлаар санал солилцсон байна. Харин энэ сарын 20-22-ны өдрүүдэд Сүхбаатар аймаг дахь Сум дундын 19 дүгээр шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхэд тус тус ажиллаж, орон нутгийн шүүхийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж байна.

О.САРНАЙ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж