Нийслэлд өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо өсчээ

Хуучирсан мэдээ: 2014.07.22-нд нийтлэгдсэн

Нийслэлд өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо өсчээ

Улаанбаатар хотод 23.800 өрх толгойлсон эмэгтэй байна. Тодруулбал, 9 өрх тутмын нэг нь өрх толгойлсон эмэгтэйчүүд байдаг аж. Мөн эдгээр эмэгтэйчүүдийн дийлэнх нь буюу 60 хувь нь ядуу гэсэн судалгаа гарчээ. Сүүлийн жилүүдэд ядуурлын тархалт, тэгш бус байдал нэмэгдэж, ядуурлын хэмжээ манай улсад дорвитой буурахгүй байна. Зарим судалгаанаас үзэхэд хүн амын шилжих хөдөлгөөн ихтэй хот, суурин газрууд, ялангуяа Улаанбаатар хотын ядуурлын хэмжээ нэмэгдсэн байна. Нийслэлийн захын болон алслагдсан дүүрэг, хороодод ажилгүйдэл, ядуурал харьцангуй өндөр байна. Эдийн засгийн байдал хүнд байгаа нь нийгэм болоод иргэдийн амжиргааны түвшинд сөргөөр нөлөөлж байна.  Амьжиргааны доод түвшнээс доогуур орлоготой иргэдийн эзлэх хувь хэмжээг 2015 он гэхэд 1990 оны түвшнээс хоёр дахин бууруулахаар Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод тусгасан. Хүрэх ёстой зорилтот түвшинтэй харьцуулах улсын хэмжээний нэгдсэн тоо, мэдээлэл хангалтгүй байна гэж мэргэжлийн судлаачид үзэж байна. Монгол улсын хэмжээнд нийт  750 гаруй мянган өрхтэйггөөс 81.2 мянган өрх толгойлсон байдаг байна. Харин эдгээр өрх толгойлсон эмэгтэйчүүдийн  23.8 мянга нь Улаанбаатар хотод байдаг бол үлдсэн 57,400 нь орон нутагт байна  хэмээн Нийслэлийн статистикийн газраас гаргажээ.

О.САРНАЙ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж