Ирэх наймдугаар сард манай хоёр хөрш орны төрийн тэргүүн Монгол Улсад айлчлахаар яригдаж буй. Монгол Улсын эдийн засагт түлхэц өгөх томоохон төслүүдийн хувь заяа яригдах онцгой чухал айлчлал болох учиртай. Албан бус мэдээллээр хоёр тэргүүнийг цаг хугацааны хувьд давхцуулан Монголд урих бодолтой байсан ч ийм боломж хараахан бүрдээгүй бололтой.
БНХАУ-ын дарга ноён Си Жинпин ирэх наймдугаар сарын 20-доор Улаанбаатарт ирэх бол ОХУ-ын Ерөнхий ноён Владимир Путин есдүгээр сарын эхээр Монголд айлчлах ажээ. Энэ мэдээллийг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр Токио хотноо болж байгаа Монгол-Японы эдийн засгийн форумийг нээж хэлсэн үгэндээ онцолсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Япон улсад хийж байгаа айлчлал нь хоёр орны эдийн засгийн хамтьн ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой.
Д.НАРАНТУЯА