Улаанбаатарт 39464 айлын орон сууц борлуулагдаж байна

Хуучирсан мэдээ: 2014.07.22-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 39464 айлын орон сууц борлуулагдаж байна

Нийслэл дэх орон сууцны зах зээлийн зургаадугаар сарын тоймыг “Мастер Пропертис” ХХК-иас гаргалаа. Уг судалгаагаар зургаадугаар сарын 30-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын долоон дүүрэгт нийт 212 барилгын төслийн 39464 айлын орон сууц борлуулагдаж байна. Эдгээрээс 187 төсөл буюу 38820 айлын энгийн орон сууц, 25 төсөл буюу 644 айлын хаусын зориулалттай байгаа аж. Нийт орон сууцны төслүүдийн 55 хувь нь 1.8-2.8 сая төгрөгийн хооронд, 24 хувь нь 1.8 сая ба түүнээс доош, 21 хувь нь 2.8 сая төгрөгөөс дээш үнэтэй байна. 

О.САРНАЙ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж