Э.Бадар-Ууган өрсөлдөгчөө төвөггүй яллаа

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

Э.Бадар-Ууган өрсөлдөгчөө төвөггүй яллаа

Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевийн нэрэмжит Казахтсаны ерөнхийлөгчийн цомын тэмцээн тус улсын нийслэл Астана хотноо үргэлжилж байгаа билээ. Казахстан, Хятад, Энэтхэг, Узбекистан, Филиппин, Япон, Сингапур зэрэг дэлхийн 17 улсын 140 гаруй ширэн бээлийтэн өрсөлдөж буй тус тэмцээнд манай улсаас Д.Батсүрэн дасгалжуулагчийн удирдлага дор олимпийн аварга Э.Бадар-Ууган, дэлхийн аварга П.Сэрдамба тэргүүтэй дөрвөн тамирчин оролцож байна.

Бээжингийн олимпиос хойш анх удаа тулаанд оролцож буй Э.Бадар-Ууган өчигдөр Туркменистаны боксчинтой тулалдаж, илт давуу ялалт байгуулсан бөгөөд дараагийн тулаанаа зохион байгуулагч орны тамирчинтай хийхээр болжээ. Мөн өчигдөр Б.Түвшинбат Сирийн тамирчинг ялсан бол З.Энхзориг Казахстаны тамирчинд оноогоор ялагдаж, тэмцээнээ дуусгасан байна. Харин өнөөдөр П.Сэрдамба хүрэл медалийн төлөө Киргизийн тамирчинтай тулалдах юм. Монголын боксын шигшээ багийн хэсэг тамирчид ийн Казахстанд өрсөлдөж байгаа бол шигшээ багийн II бүрэлдэхүүн маргааш ОХУ-д болох Олон улсын  тэмцээнд оролцохоор явах ажээ.

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж