Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.5, 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын 4 дүгээр хуралдааны 12 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ийм шийдвэр гаргасан байна. Цэгмидийн Болд нь 1958 онд Улаанбаатар хотод төрсөн. 1976 онд Улаанбаатар хотын 41 дүгээр дунд сургууль, 1976-1977 онд Иркутскийн их сургуулийн хэлний бэлтгэл, 1977-1982 онд ОХУ-ын Краснодар хотын Кубаны их сургуулийг хуульч, 1996-1998 онд ТЗУХИ-ыг төрийн удирдлагын менежер мэргэжлээр тус тус төгссөн байна.
Ц.Болд нь 1982-1992 онд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Зохион зааварлах хэлтэст хуулийн асуудал, хороо хариуцсан зохион байгуулагч, ахлах мэргэжилтэн, 1992-1995 онд Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга, 1995-2000 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба/ЗАА/-ны Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга, 2000-2006 онд Улаанбаатар хотын ЗАА-ны Хот тохижилтын хэлтсийн дарга, 2006 оноос Нийслэлийн Хот тохижилтын газрын даргаар ажиллаж байсан байна.
Д.Цээнэ