Хөрөнгийн биржүүдийн индекс дахин бүдэрлээ

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

Хөрөнгийн биржүүдийн индекс дахин бүдэрлээ

Шанхайгаас, Нью-Йорк хүртэлх дэлхийн хөрөнгийн биржүүдийн индекс унаж, “MSCI World Index” сүүлийн 14 сар байгаагүйгээр унасан байна. Энэ нь Хятадын эдийн засгийн өсөлт саарч байгаа тухай мэдээ болон АНУ-ын хэрэглэгчдийн итгэлтэй байдал бага байгаа тухай мэдээтэй холбоотой байлаа. Түүнчлэн Японы иентэй харьцаатай еврогийн ханш сүүлийн найман жилийн хамгийн доод төвшинд байна.

“MSCI World Index” нь дэлхийн аж үйлдвэржсэн, хөгжингүй 24 орны хөрөнгийн биржийн нэгтгэсэн индекс бөгөөд өчигдөр 3.2 хувиар унасан нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн доод төвшинд байна. “Standard & Poor – 500” индекс 3.1 хувиар буурч 1,041.24 болсон бол Шанхайн композит индекс 4.3 хувиар буурсан байна.

Зургаадугаар сарын 15-нд гаргасан урьдчилсан мэдээгээр Хятадын эдийн засаг дөрөвдүгээр сард 1.7 хувь өссөн байна гэж мэдэгдэж байсан бол саяхан гаргасан тайлангаар Хятадын эдийн засаг 0.3 хувь өссөн байна гэж мэдэгдсэн нь ийнхүү зах зээлд нөлөөлсөн байна.Түүнчлэн “Conference Board”-оос гаргасан АНУ-ын хэрэглэгчдийн итгэлтэй байдлын индекс зургаадугаар сард 52.9 хувь байна гэсэн дүн үүнд нөлөөлсөн. “Bloomberg News”-ийн эдийн засагчид энэ индексийг 71-тэй байх болно гэж таамаглаж байсан ч түүнээс доогуур байсан байна.

Т.БАДРАХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж