Долоо хоногийн эхний өдөр болоод ч тэрүү жиргээчид завгүй байлаа. Энэ өдөр жиргээчид замын хөдөлгөөний дүрмээ сайтар барьж байхыг бие биедээ сануулсан. Жиргээч Gerel Orgil @Gerel Хотын төвөөр явган хүн ногоон гэрлээр гарах эрсдэлтэй болчихоод байна. Юундаа шар гэрлээр дайраад байдгын бэ? гэж санаа бодлоо бичлээ. Үүнтэй олон иргэд санал нэгтэй байсан. Замын хөдөлгөөний дүрмээ барьж, аюулгүй хөдөлгөөнд оролцохыг уриалж байв.
Жиргээч Цахилж яваа гөрөөс @oyungerel_dr Хүүхдүүдээ зам гаргах гэж машин харж байгаа баавгай viaFB. Буруу хараад хүүхэд чирээд дайрдаг ангайсан ээж нараас дээр юм" гэж фото оруулсан нь олон жиргээчдийн талархлыг авсан.
Энэ зун бараг өдөр алгасахгүй бороо орж нийслэл бүхэлдээ усанд автаж байна гэхэд хилсдэхгүй болов уу. Сүүлийн хоёр сард Онцгой байдлын газарт айлын гэр, байшин усанд автсан дуудлага ирэх нь ихэсчээ. Эдгээр өдрүүдэд Онцгой байдлын албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Төв аймгийн Мөнгөнморьт сумын Хэрлэн голын эргээр амарч зугаалж явсан иргэдийн машин голд живсэн байсныг онцгой байдлын албан хаагчид гаргажээ.
Жиргээч Арслан @apslanmn 1h Амралтын өдрүүдэд орсон борооноор айлууд үерт авжээ гэсэн мэдээллийг оруулахад @m_hishigee зөвшөөрөлгүй газар буусан байх даа. Тасганы овооны усан сангийн дэргэд айл буулгахгүй л гээд байдаг байсан. Одоо битүү айл байна гэж хариу илгээв. Цаашид ч Улаанбаатар болон ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо үргэлжлэн орохыг Ус цаг уурын орчны хүрээлэн, Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.
Энэ өдөр жиргээчдийн дунд "цариг"-ийн асуудал дахин хөндөгдлөө. Жиргээч П.М @pmardai өргөн цариг гэнээ гэсэн фото оруулахад Л.Mөнхтуяа @panduyaa унахаа хүрвэл нарийн дээр ч унана. Тавихаа хүрвэл нарийн өргөн ямар ч ялгаагүй болж? 2008 онд хятад явдал дундаа дугуйгаа солих" гэж саналаа хуваалцав. Хариуд нь @pmardai төхөөрөмж сэтгээд 2010 оноос Европт туршаад үзчихсэн байна аа гэж царигийн талаар саналаа бичжээ.
Орон нутгийн жиргээчдээс Сумын заан @Nyamba идэвхтэй байлаа. Тэрээр "суманд эм тариа хямдхан байдаг юм байна". гэсэн мэдээллийг өглөө.
Алслагдсан орон нутагт эрүүл мэндийн үйлчилгээг дутмаг байгаа шүүмжилсээр байгаа. Энэ сарын 11-нд Ховд аймгийн Дуут суманд болсон дааганы уралдааны үеэр 14 настай унаач хүү мориноосоо унаж ухаан алджээ. Хүүг аймгийн эмнэлэгт хүргэх шатахүүнгүй байсан учраас сумын эмнэлэгт нэг хонуулсан бөгөөд маргааш нь аймгийн төвд хүргэгдсэн хүү яаралтай хагалгаанд орсон ч одоо хүртэл биеийн байдал муу байгаа аж. Энэ мэтчилэн сумын эмнэлэгүүдийн анхаарал татсан асуудал байсаар байна.
Жиргээч Сумын заан @Nyamba цааш жиргэхдээ "шувууны зургийг оруулж, өчигдөр тав байсан нэг нь нисээд явжээ" гэсэн сэтгэл сэргээсэн фотог орууллаа.
Долдугаар сарын 17-нд буюу өнгөрсөн пүрэв гаригт “Malaysian Airlines” компанийн “Boeing 777” онгоц Амстердамаас Куала-Лампурын чиглэлд нисч яваад Украины нутаг дэвсгэрт осолдсон билээ. Онгоцонд явсан 283 зорчигч, багийн 15 гишүүн бүгд амь үрэгдсэнийг мэдэгдээд байгаа юм. Киев ослын буруутнаар сайн дурын цэргийнхнийг нэрлэж байгаа бол тэд эргүүлээд “Бидэнд өндөр тусгалтай пуужин байхгүй” хэмээн уг хэрэгт Киевийг буруутгаж байгаа билээ. Сүйрсэн MH17 онгоцны сэгийг салан тусгаарлагчид хяналтандаа байлгасаар байгаа билээ. Жиргээч Д.ТҮВШИНТӨР @DeTuvshintur 37m Харамсалтай… Малайзын онгоц алга болж эхнэр сураг алдарч, удалгүй Малайзын онгоц пуужинд буудуулж сөнөхөд нөхөр нь амиа алдаж... гэсэн мэдээллийг өглөө. Мөн жиргээч Bolortuya Ch @Bolort 46m MH17 онгоцны зорчигчдын ачааг тоножээ. Хэрэг алга аа" гэж жиргэв.
Сүйрсэн MH17 онгоцны сэгийг салан тусгаарлагчид хяналтандаа байлгасаар байгаа билээ. Тэгвэл хэвлэлийнхний мэдээлж байгаагаар зорчигчдын ачаа тээшнээс бэлэн мөнгө, гар утас, зээлийн карт зэргийг нь бүрэн тоносон гэнэ. Украйны засгийн газраас зорчигчдын ар гэрийнхэнд зээлийн картуудыг яаралтай царцаах арга хэмжээ авахыг анхааруулжээ. Мөн Нидерландын Банкны Холбооноос зорчигчдын картнаас алдагдсан ямар ч хэмжээний мөнгийг ар гэрийнхэнд нь бүрэн нөхөж олгохоо мэдэгдсэн байна.
Харин сүүлийн хэд хоногт амиа алдсан зорчигчдын нэрийг ашиглан Facebook profile үүсгэн картны мэдээллийг олж авах гэсэн оролдлого гарах болжээ. Үүний хариуд үүссэн хуурамч профайлуудыг Facebook компаниас устгах арга хэмжээ авч эхэлсэн байна.
Зарим нэг жиргээчид үйлчилгээний байгууллагуудад гомдолтой байгаагаа илэрхийлэв. Жиргээч Ганболд @G_Ganbold "Хоолны минь захиалгыг хойш тавьж гарахгүй гэсэн хоолоо гаргаж Гадаадынханд хөл алдан үйлчилдэг Nayra cafe-г ойлгохгүй юм." гэсэн саналаа бичлээ. Мөн жиргээч Арилжаа судлаач @odbayare "Аймаар Вирус явж байгаам байна шүү, манайхаан. Эмчлэх аргаа уншаад аваарай" гэж мэдээлэл дамжуулав.
Энэ өдөр нэгэн жиргээч аав охиныхоо бүтээлийг бусдад танилцуулав. Бяцхан охиныхоо бүтээлийг жиргээч Э.Бямбацэрэн @ebmbe 19m Адилхан болжуу. Охины маань бүтээл, Боди Арт #ОхиныБүтээл гэж фото олон жиргээчдийн урмын үгийг авлаа.
Мөн жиргээч Г.Отгонбаяр @OtgooGo 1h Засаг Хөвсгөлд хуралдахын зорилго, ач холбогдлыг мэдэх жиргээч байна уу, Ч. Гомбо @chgombo 5h Хүнд хэцүү болохоор л бид зүрхлэхгүй байгаа биш, харин бид зүрхлэхгүй байгаа болохоор л хүнд хэцүү байгаа юм, Yalalt @Score_Yalalt Чалмерс энэ зуны бэлтгэлдээ 19,000 доллар зарцуулж байгаа гэнэ. Их л мөнгө, цаг зав, хөлс зарцуулах нь.Аргагүй финал дээр муу байсан л даа гэсэн жиргээ олны анхаарлыг татаж байлаа.
Мөн жиргээч Чансаа @AmartuvshinD Интерномын энэхүү шалгаруулалтад итгэхгүй ШӨХТГ долоо бүр шалгаруулах юм гэсэн, базарваань. Овоо завтай газар шүү" гэж фото мэдээлэл орууллаа.
Жиргээчдээ хөгжөөх байдлаар Д.ТҮВШИНТӨР @DeTuvshintur Хахаха… фотог хүргэж байна.
Ингээд төгсгөлд нь Монгол цустай гэдгээрээ бахархаж буй Өвөрмонгол залуугийн фото агшинг хүргэж байна. Жиргээч Очирын Гантулга @GANTULGAOCHIR1 5h Өвөрмонгол оюутан гэнээ… БАХАРХМААР ЮМАА" гэж жиргэсэн нь олон жиргээчдийг саналыг авлаа.
ЦАХИМ БОЛЖМОР