Цахилгааны үүсгүүр байхгүй алс бөглүү газарт гар утас ашиглах боломжийг нээж, Энэтхэг дэх Samsung корпораци дэлхийн анхны нарны эрчим хүчээр цэнэглэгдэх гар утсыг зах зээлд гаргажээ. Solar Guru нэртэй уг гар утсыг хэрэглэгчид нартай үед хаана ч байрлуулж, цэнэглэх боломжтой юм.
Guru нь зах зээлд нэвтэрсэн анхны нарны эрчим хүчээр цэнэглэгдэх гар утас бөгөөд 60 ам.долларын үнэтэй ажээ. Уг гар утсыг нарны гэрэлд байлгаж, нэг цаг цэнэглэхэд 5-10 минут ярих боломжтой гэнэ. Харин бүрэн цэнэглэхийн тулд 40 цагийн турш наранд байлгах шаардлагатай аж.
С.ЦЭЛМЭГ
Холбоотой мэдээ