Төсвийн зарлагад хяналт тавих талаар хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

Төсвийн зарлагад хяналт тавих талаар хуралдаж байна

Төсвийн зарлагад хяналт тавих талаар хуралдаж байна

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо, Сангийн яам, Үндэсний аудитын газраас хамтран зохион байгуулах “Төсвийн зарлагад тавих Парламентын хяналт” сэдэвт уулзалт ярилцлага Төрийн ордонд болж байна. Хэлэлцүүлэгт Төсвийн байнгын хорооны болон Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны гишүүд оролцож байгаа юм.

Өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэл, энэ оны үндсэн чиглэлийг хэлэлцэж байгаа үеэр зохиогдож байгаагаараа уг хэлэлцүүлэг ихээхэн ач холбогдолтой юм. Хуралдаанаар төсвийн зарлага нилээдгүй нэмэгдэж байгаатай холбогдуулан хяналт тавих боломжийн талаар ярилцана.

Хэлэлцүүлгээр  Төсвийн шинэтгэл, үр дүн, хариуцлага, Төрийн санхүүгийн хяналтын тогтолцоо, түүнийг сайжруулах нь, Төсвийн хяналтанд тавих төрийн аудитын хяналтыг боловсронгуй болгох санал дүгнэлт гэсэн сэдвүүдээр илтгэл өрнүүлэх юм.

Б.ЭНХМАНДАХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж