Амар хялбар бүхэнд дуртай хэрэглэгчдэд зориулж, өдрийн цайны цагаар богино хугацаанд, хямд хэрнээ амттай хооллох боломж олгох зорилгоор паста хийгч автомат машин зохион бүтээжээ. Хаана ч, хэзээ ч итали маягийн амттай паста идэхийг хүсвэл Pastitaly хэмээн нэрлэсэн энэхүү автомат машин үйлчлүүлэгчийн хүсэл сонирхолд нийцүүлэн амтлаг пастаг санал болгох гэнэ. Ямар нэг халуун агаар, уур гаргахгүй, машин руу ердөө ус хийгээд цахилгаанд залгахад л богино хугацаанд амттай паста бэлэн болох ажээ. Машины дотор талд ус цэвэршүүлэгч байрлуулсан бөгөөд ямар нэг эвгүй үнэр, амт гаргах учиргүй гэнэ. Италид үйлдвэрлэсэн уг пастаны машин нь 29 мянган еврогийн үнэтэй ажээ.
С.ЦЭЛМЭГ