Уучлалт гуйх талаар төлөвлөсөн зүйл алга

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

Уучлалт гуйх талаар төлөвлөсөн зүйл алга

Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооноос 2008 оны 7 дугаар сарын 1-ны улс төрийн үймээний үйл явдалтай холбогдуулан Монгол Улсын төрийн нэрийн өмнөөс эрх баригчид уучлалт гуйх ёстой гэж үзэж байгаа юм. Харин энэ асуудалд өнөөгийн төрийн өндөрлөгүүд хэрхэн хандаж байгаа талаар сонирхоход уучлалт гуйх талаар хэн нь ч ямар нэг хариулт ард түмэнд өгөөгүй байна. Энэ талаар Монгол Улсын ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Г.Ганзоригоос асуухад “Одоогоор ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн нэрийн өмнөөс уучлалт гуйх талаар төлөвлөсөн зүйл алга, хүний эрх, иргэний оролцооны зөвлөх Ч.Осормаагаас асуу. Энэ талаар Ч.Осормаа ажил хийж байгаа байх” гэсэн хариулт хэлсэн юм. Харин Ч.Осормаа зөвлөх өнөөдөр албан өрөөндөө байсангүй.

Б.СҮХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж