Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн Паркт бэлгэн бороо орж эхэллээ. Та гайхаж байна уу? Бүү гайх. Паркийн бэлэгтэй өдрүүд эхэлжээ.
Долоо хоног бүрийн Даваа гаригт багцын тасалбар авсан хүн бүрт Паркийн “Зун цаг” дэлгүүрээс бэлэг өгөх юм. Харин мягмар гариг бүрт үйлчлүүлэгчдэдээ зориулан нэгжийн тасалбарыг 50 хувийн хямдралтай болгож гэнэтийн бэлэг барьж байна. Лхагва гаригт ч гэсэн бэлэгтэй.Энэ өдөр 0-7 насны бүх хүүхдэд иштэй бөмбөлөг бэлэглэж байгаа аж. Паркийн бэлэгтэй өдрүүд цөөхөн хоног үргэлжлэх тул та бүхэн яараарай. Бэлэгтэй өдрүүд энэ долдугаар сарыг дуустал үргэлжлэх бөгөөд наймдугаар сараас бас нэгэн гайхалтай гэнэтийн бэлэг хүлээж байгааг дуулгахад таатай байна.