ГОЛОМТ БАНКНЫ ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙГ СТАНДАРТ ПҮҮРС АГЕНТЛАГ “B” БОЛГОЖ ТОГТООВ
2014 оны 7 сарын 14-нд олон улсын “Стандарт Пүүрс Зэрэглэлийн Үнэлгээний Үйлчилгээ”(Standard &Poors) агентлаг Голомт банкны зээлжих зэрэглэлийг дахин сэргээж урт хугацааны зээлийн зэрэглэлийгнэг шатлалаар бууруулан “B+”-ээс “B” болгож, богино хугацааны зээлийн зэрэглэлийг“В” буюу хэвээр үлдээлээ. Зээлжих зэрэглэлийн хэтийн төлвийг “Стандарт Пүүрс” агентлагсөрөг гэж тодорхойлсон нь ирэх 12 сарын хугацаанд Монголын эдийн засгийн эрсдэл өсөх төлөвтэй, улмаар банкны зээлжих зэрэглэлд нөлөөлөх магадлалтай гэсэнтэйхолбон тайлбарлажээ.
Голомт банкны зээлжих үнэлгээг дахин сэргээхдээ, бууруулж тогтоож байгаа нь Монгол Улсын зээлжих зэрэглэлийг (B+/Тогтвортой/B) 2014 оны 4-р сард бууруулсантай холбоотой гэж тус үнэлгээний байгууллага мэдээлж байна. Голомт банкны биеэ даасан зээлжих зэрэглэл “b” нь Монгол Улсын зээлжих зэрэглэлийн түвшинтэй ойролцоо байгаагаас шалтгаалан цаашид Голомт банкны үнэлгээнд Засгийн газрын үнэлгээнээс хамаарах аливаа нөлөөлөл дуусгавар болж байна.
Тус үнэлгээний байгууллагаас “Голомт банкны удирдлага нь 2013 онд банкны зарим хувьцаа эзэмшигчид, удирдлагад үүссэн засаглалын асуудлуудыг шийдвэрлэсний эцэст Банкны ирээдүйн хөгжилдэвшилд анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байгаа бөгөөдбанкны зүгээс 2013 онд дурдагдсан компанийн засаглал, эрсдлийн удирдлагатай холбоотой асуудлыг шийдвэрлэхээр дотоод хяналт, бодлого, журмуудыг сайжруулж шинэчилж байгаа” тухай тайландаа дурдсан байна.
Эх сурвалж: "Монгол мессенжер" сонин