Жиргээчид амралтын өдрүүдэд завгүй байлаа. Энэ өдрүүдийн анхаарал татсан зураг бол жиргээч @jsurenbayar наадмын дараах амьдралыг өгүүлсэн нэгэн зураг байв. Жиргээч @jsurenbayar "Наадмын дараа намраа гэж, хөдөлмөрч хүмүүс их өөр юм аа, халгай хадах, ачих үйл явц" хэмээн оруулсан зураг олны анхаарлыг татлаа. Хур бороо элбэг байгаа энэ зун намрын ажил аль хэдийн эхэлжээ.
Үндэсний их баяр наадам орон нутагт үргэлжилж байна. Энэ жил олон сумын тэгш ой тохиож буй. Нутгийн баяр наадмаараа очоод ирсэн жиргээчид сэтгэгдлээ хуваалцжээ. Тэдэн дунд жиргээч Нямдорж.С @Nyam_Sodын "Сумын наадмаар нутгаас төрсөн баатар, бөх, улстерчид, урлаг соёлынхноо зарласан ч эрдэмтэн, мэргэдээ огт зарласангvй" гэсэн жиргээ олон хандалт авч, жиргээчид ч энэ талаар нилээдгүй хэлэлцэж өнжив.
Мөн жиргээч "@M_Amgalanbaatar: Шатрын дэлхийн их мастер болж байгаа А.Энхтуулд 4 өрөө байр, лексус машин өгмөөр юм. Энэ бол маш олон жилийн хөдөлмөр! гэж оюунлаг залуусыг дэмжин, бөхчүүдэд байдгаа барьдаг нутгийн зөвлөлийнхнийг "хатгажээ".
Энэ өдрүүдийн онцлох жиргээ наадмаас хойш намжиж өгөхгүй байгаа Монголын Үндэсний бөхийн холбооны талаарх яриа байлаа. Энэ жилийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шинэ цолтон олон төрсөн ч бөхчүүдийн жудаггүй зан хэрээс хэтэрснийг бид зөндөө л шүүмжилж байгаа. Жиргээч Buyantsogtoo @buyantsogtoo энэ талаар "Манай бөхийн холбоо Сумогийн холбооноос суралцдаг ч болоосой… 25 жил өнгөрөхөд юу ч сурдаггvй дээ. Монгол бөхөө сурталчлах, хөгжүүлэх талаар юу ч байхгүй шүү" хэмээн жиргэжээ. Үүнтэй жиргээчид ч санал нэгдэж, нилээн олон санаа, санаачилга өрнүүлж амжив.
Эртний ховор зураг оруулдаг жиргээч Ч. Раднаа @art_radnaa энэ удаа "Ханддорж тэргүүтэй төлөөлөгчид Петрбургт..1912 оны 1 сарын 27-ны "Русское слово" сонин дээр.." гэсэн фотог нийтэлсэн нь содон жиргээний нэгд яах аргагүй орно.
Жил бүр зам засварын асуудлаарх маргаан маш ихээр өрнөдөг. Улаанбаатар хот болон орон нутагт зам засварын ажил одоо ч үргэлжилсээр байна. Монголчуудыг зам засварын ажлыг сайн хийж чаддаггүй, тендер нэрийдлээр авсан замаа жил бүр дахин дахин засдаг талаар их шүүмжилдэг. Орон нутгийн замын асуудал ч өдгөө яригдсаар байна. Урин дулаан цагаар нутгаа зорьсон иргэд хэцүүхэн замыг туулан барин ирлээ гэж халаглах нь өдөр бүр ихэссээр. Жиргээч түвшинжаргал @tuvshe_0308 2h Манайхан замыг ингэж тавих юмдаа.1 төө хэртэй хөндий байна гэж" фото орууллаа. Энэ талаар олон жиргээч саналаа бичиж байсан.
Мөн л бүтээн байгуулалттай холбоотой Дубайн зураг олны анхаарлыг татлаа. Жиргээч *noyoncherby* @dlobnag "Монголд юу ч бүтээж болоxгүй гэдэг. Xарин Дубай бол жинхэнэ гайхамшиг бүтээжээ энэ цөөн жилд" гэсэн фотог оруулав.
Жиргээч @tsetsee0814-н нэгэн жиргээ олны анхаарлыг татлаа. Жиргээч Намар хаяанд ирлээ @tsetsee0814 "Залуусаа найз охиноо баар, караокеноос бүү хай. Сайн охидууд шөнө гэртээ унтаж байдаг. Тиймээс шөнө айлын хаалга тогшоод яв." гэсэн жиргээ залуусын хооронд нилээн явж байгаа харагдлаа.
Жиргээчдийн зарим нэг зөвөлгөөнөөс сонирхлоо. Эрүүл мэндийн зөвлөгөө бол их чухал. Жиргээч urgamal @UrgamalB "Хаана өвдөж байгаагаар юу евчилснийг мэдэж болно.. гэсэн мэдээллийг дамжуулав. Та энэ зургаас хаана өвдөж байгаагаар юу өвчилснийг олж мэдэж болох нээ.
Орон нутгийг зорьсон иргэд байгалын сайханд амарч буйгаа бусадтайгаа хуваалцдаг. Жиргээч TAABAR @MrErdene-ийн нэгэн фотог хүргэж байна. Адууны хөлс үнэртэх шиг л болж байгаа биз. Сайхаан. Хөвсгөл аймаг Ринчинлүмбэ сум. #БиМонголоорооГоёдог
Зарим нэг овилгогүй залуусын үйлдэл твиттэр хуудсаар явж байв. Машинаа орцны үүдэнд тавьсан энэ дүр зураг олны дургүйцлийг хүргээд авсан.
Ингээд төгсгөлд нь УИХ-ын дарга З.Энхболдын Zandaakhuu Enkhbold @enkhboldz Элсэн дунд ч гэсэн зүлэг ургажээ фотог хүргэж байна. Ээлжийн амралтын хугацаандаа Өвөрхангай аймгийг зорьсон УИХ-ын дарга З.Энхболдын Баруунбаян-Улаан сумын ойд оролцох юм байна. Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотоос 185 км-ийн зайд орших Баруунбаян-Улаан сумын 90 жилийн ой энэ жил тохиож буй аж.
@enkhboldz Элсэн дунд ч гэсэн зүлэг ургажээ.
ЦАХИМ БОЛЖМОР