Улаанбаатарт тусгай замын үйлчилгээ нэвтэрнэ | News.MN

Улаанбаатарт тусгай замын үйлчилгээ нэвтэрнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт тусгай замын үйлчилгээ нэвтэрнэ

Улаанбаатарт тусгай замын үйлчилгээ нэвтэрнэ

“Нийтийн тээврийн бодлого стратеги үндсэндээ тодорхой боллоо. Улаанбаатарт тусгай замын үйлчилгээ л нэвтэрнэ” хэмээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр Азийн хөгжлийн банкныхны нийтийн тээвэрт хэрэгжүүлэх төсөлтэй танилцсаны дараа хэлсэн юм. Улаанбаатар хотод 2007 оны байдлаар 97 мянган автомашин замын хөдөлгөөнд оролцдог гэсэн судалгааг Азийн хөгжлийн банкныхан гаргажээ. Тэд замын хөдөлгөөний ирээдүйн ачааллын талаар тооцоо гаргажээ. Энэ тоо 2030 онд сая орчим болж нэмэгдэх хандлагатайг тодорхойлсон байна. Түүнчлэн 2009 онд нийтийн тээврийн нөхөн олговорт  найман сая ам.доллар олгодог байсан бол 2012 онд 19 сая болж нэмэгдэж эдийн засгийн шууд алдагдал 2030 онд 150 сая ам.долларт хүрэх магадлалтайг тооцоолжээ.  Дэлхий нийтийн жишгээс харахад замаа өргөсгөснөөр түгжрэл, ачааллыг бууруулдаггүй, нийтийн тээврийн оновчтой шийдэлд хүрснээр иргэд ач тухтай ажиллаж амьдрах боломж бий болгодгийг нэгэнт тогтоосон байдаг. Улаанбаатар хот тээврийн хэрэгсэлд зориулсан хот уу, иргэдийн таатай орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх хот байх уу гэдэгт тодорхой нэг шийдэлд хүрэх нь чухал гэдэгтэй хотын мээр, Азийн хөгжлийн банкныхан санал нэгдлээ. Нийслэлийн замыг зүүнээс баруун, босоо, тойрог гэсэн гурван хэсэгт хувааж судалгаа хийж, ямар төрлийн унаагаар нийтэд үйлчлэх тухай ч бодолцжээ. 1.Метро, 2.Хөнгөн төмөр зам, 3.Тусгай замын автобус гэсэн гурван чиглэлээр судалж өртөг багатай, богино хугацаанд байгуулж болох нь гуравдугаар хувилбар гэдгийг АХБ-ны судалгааны багийнхан гаргасан байна. Өөрөөр хэлбэл, нэг км метро барихад 45-100 сая доллар шаардаж, хамгийн багадаа нэг шугамд арван жил зарцуулдаг аж. Харин тусгай замын автобусны нэг шугам барихад дунджаар 1,8 жил л зарцуулах гэнэ. Үнийн хувьд метрогоор нэг удаа зорчиход 1580 төгрөг байх бол тусгай замын автобус одоогийн ханшаар үйлчлэх боломжтой аж. Үүнээс гадна дуу чимээ багатай, багтаамж сайтай байдгаараа давуу талтай юм байна. Азийн хөгжлийн банкны төсөлд тусгаснаар эхний ээлжинд 300 сая долларын хөрөнгө оруулалтыг хийх бөгөөд тусгай шугам тавих, зогсоол хийх, электрон картын системийг нэвтрүүлэх гээд хэрэгцээтэй зардлууд багтжээ. Харин электрон карт бий болгоход шаардагдах хөрөнгийг буцалтгүй тусламжаар тус банкнаас гаргаж, тусгай зам ашиглалтад ороход ямар нэгэн саадгүй ажиллаж байхаар зохицуулах аж. Нийтийн тээвэрт хэрэгжүүлэх алс хэтийн болон богино хугацааны судалгааг гаргаад ирлээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард захирамжаар эхэлж байсан ажил өнөөдөр ажил хэрэг болжээ. Зохион байгуулалт хэрэгжүүлэх тал дээр хотын зүгээс тусалж дэмжихэд бэлэн байна. Түүнчлэн Улаанбаатар хот-Түншүүдийн чуулга уулзалт эдийн засгийн форум хийсний үр дүн гарлаа. Богино хугацаанд техникийн туслалцаа үзүүлж дараагийн шатны ажиллагааг ханган ажиллаж байгаад талархалтай байна. Улаанбаатарчуудын хүсэн хүлээж байдаг зүйл бол нийтийн тээврийн үйлчилгээг шинэчлэх хэмээн Засаг дарга онцоллоо” Азийн хөгжлийн банкнаас нэг жил гаруйн хугацаанд Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний урт болон богино хугацааны стратеги ямар байх, хөрөнгө оруулалтыг аль чиглэлд түлхүү хэрэгжүүлэх талаар судалгаа хийсэн. Тус банкнаас ирэх таван жилд тодорхой хэрэгжүүлэх хөтөлбөр батлах цаг үе. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд хөрөнгө оруулах ажлыг нэн тэргүүнд тавьж байна гэж Азийн хөгжлийн банкны мэргэжилтэн Шане Розентейл хэллээ” гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Б.АНХАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

hm 2010-06-30 182.160.28.76

tusgai zamiin avtobus metro zetrogoo boliod karlson shig nuruundaa uureed nisdeg sens bodoj hiij boldoggyi yumuu teer jil yoponuud hiigeed yaarmagiin denj deer nisch yzyyleed baisanshd gol ni arhichin hymyyst hereglyylehgyi baihad l boloo bygdeeree iish tiish ajildaa nisch ochood l yavj baiyaldaa mon ni baival hiihed amarhanshd te

Avatar

Зочин 2010-06-30 202.170.81.34

За ёстой оновчтой санаа байна Хурдан л хийж үзээрэй дээ Амжилт хүсье Би тусгай замын автобус ашиглалтанд орчихвол дахиж хулгайгаар микро барьж шугаманд явахгүй ээ кк

Avatar

Óíøèã÷ 2010-06-30 202.126.91.66

Õîòûí Òýýâðèéí ãàçðûíõàí ìèíü ýý

Ýíý Ñîëîíãîñîîñ øèíýýð îðóóëæ èðñýí ÿãààí àëàã àâòîáóñíóóäûíõàà òîðìîñíû òîñîëãîîíû ¿éë÷èëãýýã íü ñàéí õèéëãýý÷ýý ¯íýõýýð ìóóõàé äóó ãàðãàæ áàéíà

Avatar

monhbayart 2010-06-30 180.2.91.200

gadniihnii yu sanal bolgosniig shuud za geed tolgoi dohiod suudag n yu ve hotiin zahirgaand ooriin gesen bodlogo sanal baidguim uu benzin heregledeg avtobus yavuulaad baih n neeh ireeduig harsan shiidver bish yum shig tsahilgaanaar ajilladag tomor zamiin unaa delhiin uls ornuudad bishgui l hereglej bn teriig ehleed sudlal da

Avatar

monhbayart 2010-06-30 180.2.91.200

gadniihnii yu sanal bolgosniig shuud za geed tolgoi dohiod suudag n yu ve hotiin zahirgaand ooriin gesen bodlogo sanal baidguim uu benzin heregledeg avtobus yavuulaad baih n neeh ireeduig harsan shiidver bish yum shig tsahilgaanaar ajilladag tomor zamiin unaa delhiin uls ornuudad bishgui l hereglej bn teriig ehleed sudlal da

Avatar

Miki Roko 2010-06-30 59.17.110.226

Abtobus l yabdag 1 egnee zam odoo baigaa zamiin gold bii bolgoxoo xelj baigaa yumaaEne bol zub garts bishee

Avatar

Зочин 2010-06-30 220.101.173.186

il zam deeguur yavdag monorail buyu deeguur tomor zam tavij bolno shuu deetov zam daguu shon deer suurilsan tomor zam deeguur monorail hemeeh heden vagon 2 minutiin zaitai yavdag uls zondoo baidag oirhon oirhon buudluudtaiautomashinii zamd er saad bolohgui tsahilgaanaar yavdag

Avatar

NEvery 2010-06-30 59.24.78.69

Tiim shuu Metro yum uu zam deeguuree davhar zam taviasai

Avatar

LOGO 2010-06-30 180.149.97.3

TUSGAI ZAM GEJ ARAI HOT DUNDUUR TOMOR ZAM TAWAID DEERN AWTOBUS TAWN GEJVVV TER BOL GAI BLGVI DEZURAGTAR L NEG TIM YUM HARAGDAJ BSAN DEER VEIIN ELERSEN BALARSAN AMBSAN VEIIN TUSGAI ZAMUU

Avatar

SD 2010-06-30 202.131.226.98

ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУС ГЭЖ ЮУ БОЛОХЫГ ТАЙЛБАРЛАЖ ЄГНЄ ЇЇ

Avatar

Зочин 2010-06-30 202.70.39.254

ub metro – toi bolchuul nice bndaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж