Энэ жил Монгол Улсын хэмжээнд 118 сумын тэгш ой тохиож байгаа юм. Зарим сумдын хувьд ойн баяраа үндэсний их баяр наадмын өмнө тэмдэглэсэн бол цөөнгүй сум наадмын дараа тэгш ойгоо тэмдэглэж байна.
Тухайлбал, алдарт бөхчүүдийн нутаг болох Өвөрхангай аймгийн Хужирт сум, Төв аймгийн Сэргэлэн сумын 90 жилийн ой, үндэсний баяр наадмууд энэ амралтын өдрүүдэд таарч, энэ нутгаас төрж гарсан аваргууд сумын наадамдаа зодогложээ.
Төв аймгийн Сэргэлэн сумын наадамд дархан аварга А.Сүхбат түрүүлж, наадамчин олноо цэнгүүлсэн бол их аварга Асашёорюү Д.Дагвадорж Хужиртын наадамдаа зодоглон, хүндэтгэл үзүүлжээ.
Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Баянгол, Богд, Бат-Өлзий, Баруунбаян-Улаан, Төгрөг, Тарагт, Хужирт, Гучин-Ус, Төв аймгийн Сэргэлэн, Баян, Баянцагаан сумынхан энэ амралтын өдрүүдэд 90 жилийн ойн түүхт ойгоо тэмдэглэж байна.
Б.ЭНХ