УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 14.30 цагаас эхлэн хуралдах ёстой ч гишүүдийн ирц бүрдээгүйгээс хуралдаж чадахгүй байна. Одоогоор хуралдаандаа суухаар ердөө таван гишүүн л бүртгүүлээд байгаа юм. Уг нь УИХ-ын чуулганы завсарлах хугацаа дөтөлж буй энэ үед гишүүд идэвхтэй ажиллахгүй бол улс орны хөгжил, эдийн засагтай холбоотой чухал асуудлууд шилээ даран хүлээгдэж буй. Тухайлбал, тус байнгын хороогоор гэхэд л Тавантолгойн орд газрын ашиглалтын талаарх УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийхийн зэрэгцээ Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг мөн шийдвэрлэх ёстой билээ.
Г.ДАРЬ
Холбоотой мэдээ