Оросын хилээс холгүй Украины Донецк мужид онгоц осолдлоо. Онгоцонд явсан 298 хүнд амь үрэгдлээ.
Фото: EPA/ANASTASIA VLASOVA
21:42 (Москвагийн цагаар)
Пентагон онгоцны ослыг мөрдөн байцаалтад өөрийн төлөөлөгчдийг оролцуулахгүй гэж Цэргийн яамны албан ёсны төлөөлөгч Жон Кирби мэдэгдлээ.
21:27
Цэргийнхэн Агаарын довтолгооны “Бук” цогцолборыг Оросоос авсан гэх баталгаа АНУ-д байхгүй гэж Пентагоны албан ёсны төлөөлөгч Жон Кирби хүлээн зөвшөөрсөн байна. “Бук” цогцолборын талаар тодорхой мэдээлэл надад байхгүй. Энэ нарийн системийг салан тусгаарлагчид ашиглаж чадна гэхэд хэцүү гэсэн байна.
20:56
ОSСЕ ажиглагчид Boeing сүйрсэн газарт нэвтрэх эрх авлаа хэмээн уг байгууллагын хэвлэлийн нарийн бичгийн дарга Наташа Раджакович мэдэгдлээ.
20:43
Малайзийн онгоцны осолд олон улсын мөрдөн байцаалт явуулахын тулд Украины зүүн хязгаарт гал зогсоох шаардлагатай гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэв.
20:29
Онгоцны ослыг мөрдөн байцаах олон улсын бие даасан шалгалтыг явуулах ёстой гэж Нидерланд шаардаж байгаа тухай тус орны ерөнхий сайд Марк Рютте мэдэгдэв.
20:10
Хэргийн мөрдөлтөд НҮБ оролцоход бэлэн гэж Пан Ги Мун мэдэгдэв.
19:58
Цэргийнхний хяналтад байгаа газраас пуужинг онгоцны зүг харвасан гэж Барак Обама мэдэгдэв. Түүний хэлснээр онгоцны осолд нэг америк иргэн амиа алджээ.
19:44
Нидерландын Гадаад хэргийн сайд агаарын хөлгийн сүйрэлтэй холбоотой асуудлуудыг шийдэхээр Украинд очихоор боллоо.
19:20
Зэвсэгт хүчний “Бук” цогцолбор бусад зэр зэвсэг Украины хилээр даван орж байгаагүй гэж Оросын Батлан хамгаалах яам мэдээлэв. .
Виталий Чуркин
19:18
Украинд гарсан онгоцны сүйрлийг ил тод шударгаар мөрдөн байцаахын төлөө Орос байна. Үүний тулд Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын ивээлийн дор олон улсын комиссийг байгуулах ёстой хэмээн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр ОХУ-ын НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдлээ.
19:13
Австралийн ерөнхий сайд Тони Эбботын онгоцны сүйрэлд “Оросын дэмжиж байгаа цэргийнхэн буруутай” хэмээн мэдэгдсэнийг Оросын Гадаад хэргийн яам хүлээн авах аргагүй гэж мэдэгджээ.
18:59
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Украинд сүйрсэн Малайзийн онгоцыг пуужингаар санаатайгаар сөнөөсөн гэдэгтэй санал нэг байгаа тухай түүний улс төрийн зөвлөх Жеффри Фелтман НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр үг хэлэхдээ мэдэгдэв.
18:34
Украины Зүүн өмнөд хязгаарт байлдааны ажиллагааг нэн даруй зогсоох нь онгоцны ослыг бодитоор мөрдөн шалгахад тустай хэмээн Оросын ерөнхийлөгч Владимир Путин Малайзийн ерөнхий сайд Нажиб Тун Разактай утсаар ярихдаа мэдэгдлээ.
18:19
Нидерландад онгоцны осолтой холбогдуулан гашуудал зарлажээ.
18:08
OSCE-гийн төлөөлөгч тэдний ажиглагчид онгоц осолдсон газрын ойролцоо байрлаж буйг дамжуулав. Тус байгууллагын ажиглагчид нь олон улсын шинжээчдийг иртэл ослын газрыг хянах юм.
17:58
Онгоцны ослын дараа Зүүн Украины агаарын коридорыг хаасан гэдгийг үгүйсгэв. Тус байгууллагад тийм эрх байдаггүйг төлөөлөгч нь хэлжээ.
17:40
Малайзийн мэргэжилтнүүд тусгай онгоцоор Украины зүг нисчээ.
17:21
Малайзийн "Боинг" онгоцны ослоор Голландын парламентын гишүүн, Хөдөлмөрийн намын төлөөлөгч 62 настай эрэгтэй явж байсан байна. Тэрээр эхнэр, охины хамт амь үрэгджээ.
17:09
ОSСЕ-гийн Парламентын ассамблей хэргийн нөхцөл байдлын олон улсын мөрдөн байцаалтыг эхэлж буйг зарлав.
17:04
Донецк улс сүйрсэн онгоцны зорчигчдын цогцосыг Харьковт зөөхөд саад хийхгүй гэж ДАУ-ын сайд нарын зөвлөлийн дарга Александр Бородайн төлөөлөгч мэдэгдлээ.
16.43
Украины аврах албаны аврагчид онгоцны дотоодын бичлэгийн хоёр төхөөрөмжийг олсон гэж Донецк мужийн захирагчийн зөвлөх Константин Батозский хэлжээ.
16.39
Малайзийн Боингийг Украины агаарын хилд орж ирсэний дараа диспетчерүүд Boeing онгоцыг 500 метрээр доошлохыг шаардсан тухай компанийн сайтад өгүүлжээ. "Төлөвлөсний дагуу MH17 чиглэлийн онгоц 35 мянган футын (10668 м) өндөрт нисэх ёстой байсан юм. Онгоцыг Украины агаарын орон зайд орж ирэнгүүт 33 мянган фут (10058 м) хүртэл доошлохыг багаас шаардсан" гэж компанийн хэвлэлийн мэдээнд өгүүлжээ.
16.34
Малайзийн нисэх компани ослоор амь үрэгдэгсдийн ар гэрт таван мянган ам.долларын тусламж өгөхөөр болов.
16:10
Украины агаарын хилээр нисэх байсан 40 компани нислэгээ өөрчлөв. Дээрх нислэгүүдэд онцын өөрчлөлт үзүүлэхгүй гэв.
15:47
Агаарын хөлгийн нислэгт техникийн асуудал гараагүй ажээ.
15:42
Москва Boeing-777 онгоцны “хар хайрцгуудыг авахгүй, түүнийг Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага мэдэх хэрэг" хэмээн Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдэв.
15:34
Интерпол сүйрлийн мөрдөн байцаалтад туслахаар санал тавив.
15:19
Их Британид онгоцны ослын буруутанг нэрлэх хангалттай мэдээлэл байхгүй гэж Дэвид Кэмерон мэдэгдлээ.
15:13
Осолдсон онгоцонд Голландын нэртэй хэдэн эрдэмтэн судлаачид явжээ. Тэд Австралид болох ДОХ-той тэмцэх саммитад оролцох ёстой байжээ.
14:59
Австрали эмэгтэй Кэйлин Манн Малайзийн дараалсан хоёр онгоцны сүйрэлд хоёуланд нь төрөл төрөгсдөө алдсан байна. Гуравдугаар сард сураггүй болсон MH370 онгоцонд түүний төрсөн ах зорчиж байсан гэнэ. Тэгвэл сая сүйрсэн МН17 онгоцонд түүний дагавар охин явж байгаад амиа алджээ.
14:57
Украин осолд амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд визийн хөнгөлөлт өгчээ. Тэд Киевт ирээд виз даруулах боллоо. Мөн гурван зуун хүнийг буудалд үнэ төлбөргүй байрлуулах гэнэ.
14:36
Онгоцны ослоор дөрвөн хүүхэдтэй гэр бүл амь үрэгджээ. Малайзийн 44 иргэн онгоцонд явсан байна. Мөн Ерөнхий сайд Нажиб Тун Разакийн холын хамаатан эмэгтэй онгоцонд байсан гэж Star сонин бичжээ.
14:19
Ослын газраас 181 хүний цогцос олдоод байна. Цогцосыг таних ажиллагааг Интерполын мэргэжилтнүүд гүйцэтгэнэ.
13:40
Осолдсон Boeing 777 онгоц нь Украины Агаараас хамгаалах хүчний төхөөрөмжүүдийн үйлчилгээний бүсээс гадна явсан гэж Аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн мэдээллийн төвийн төлөөлөгч Андрей Лысенко мэдээлэв. Украины зенитийн пуужингийн тооллого бүх пуужингууд тоо ёсоор байгаа гэв.
13:30
Осолд орсон онгоц Украины нутаг дээр нисч байхдаа радараас алга болтлоо Днепропетровскийн радио лоцацийн станцын диспетчерүүдийн бүрэн хяналтын дор байсан байна. Тэд Оросын дипетчерүүдтэй харьцаагүй гэнэ.
13:25
Оросын Батлан хамгаалах яам, Малайзийн онгоц Украины алсын тусгалын С-200 пуужингийн хоёр батарей, дунд тусгалын "Бук-М1" пуужинт цогцолборын гурван батарейн тусгалын бүсэд явсан гэж мэдээлсэн байна. “Оросын радиотехникийн тэхөөрөмжүүд долдугаар сарын 17-ны турш Стыла(онгоц унасан газраас баруун өмнө зүгт 100 км. – ИТАР-ТАСС)" суурины районд байрладаг "Бук-М1" зенитийн пуужингийн цогцолборын 9с18 "Купол" гэдэг радиолокацийн станцын ажиллагааг бүртгэж байсан. "Бук-М1"цогцолборын техникийн онцлог нь нэгэн дивизионы батарейнуудын хооронд агаарын байн мэдээлийг дамжуулдаг явдал бөгөөд Авдеевка суурины орчим байгаа эсвэл онгоц унаснаас жараад км-ын зайтай Грузско-Зарянское сууурин дахь аль ч батарейгаас нь пуужинг хөөргөсөн байж болно хэмээн Оросын Батлан хамгаалах яам тайлбарлав.
10.16
Финляндын Finnair компани Баруун Украины дээгүүр нислэгээ үргэлжлүүлж байна. Гэхдээ ойрын хоёр хоногийн дотор Украйн дээгүүрх нислэгийг зогсоох гэнэ.
09.59
Индонезийн авиа компаниуд Украиныг оролцуулаад бүх зэвсэгт мөргөлдөөнтэй байгаа бүс нутгийн дээгүүрх нислэгийг зогсоох ёстой гэсэн үүргийг тус улсын ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдойоно Boeing 777 онгоцны ослын дараа өгчээ. Осолдсон онгоцонд 12 Индонези хүн явсан байна.
07.40
“Малайзийн нисэхийн компанийн” хувьцааны үнэлгээ 11%-иар хямдарсан байна.
06.48
Хятадын эрх баригчид Украины зүүн хязгаарын дээгүүр нислэг хийхгүй байхыг нислэгийн компаниудад даалгав.
01.04
АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байден Малайзийн онгоцыг санаатайгаар сөнөөсөн гэж пүрэв гаригт Детройт хотноо үг хэлэхдээ мэдэгдэв.
00.58
Онгоцны ослын газар руу хүмүүнлэгийн тусламж нээх талаар босогчидтой тохиролцоно гэж Киев амласан тухай Малайзийн ерөнхий сайд Нажиб Тун Разак сэтгүүлчдэд мэдэгдэв.
00.48
"Малайзийн аэролайн" компанийн Boeing 777 Амстердамаас Куала-Лампурын чиглэлд нисч яваад Зүүн Украинд осолдлоо. Онгоцонд явсан 283 зорчигч, багийн 15 гишүүд бүгд амь үрэгджээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР