Барилгаас гурван хүн унажээ

Хуучирсан мэдээ: 2014.07.19-нд нийтлэгдсэн

Барилгаас гурван хүн унажээ

Чингэлтэй дүүргийн IV хороонд байрлах Нийгмийн хамгааллын салбарын архивын баригдаж буй барилга дээрээс өнөөдөр 15.30-40 цагийн үед гурван хүн унасан ноцтой хэрэг гарлаа. Тус баригдаж буй барилгын 13 давхрын лифтийг янзалж байсан ажилчид унаж, хоёр нь газар дээрээ, нэг нь эмнэлгийн тусламж авсан ч нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Хэргийн талаар эх сурвалжаас тодруулахад "Барилгын лифтийг янзалж байгаад гурван хүн унасан. Нэг ажилтан дөрвөн давхарт, нөгөө нь таван давхарт тогтсон бол гурав дахь ажилтан шууд унасан байна. Хэргийн газар хоёр нь нас барсан. Нэгийнх нь биеийн байдал маш хүнд байсан ч сая өнгөрлөө. Тэд 20-30 орчим насны залуучууд байсан." гэв.

Хэргийн газарт одоо Нийслэлийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газраас ажиллаж байна. 

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны захиалгаар баригдаж буй Нийгмийн хамгааллын салбарын архивын барилгын ажлыг "Нийслэл өргөө" компани гүйцэтгэж байсан байна.

Ч.БОЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж