Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийслэлийн томоохон худалдааны төв, захууд түр хугацаанд амраад байгаа. Наадмын өмнөөс амарсан “Нарантуул” худалдааны төв долдугаар сарын 23-нд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхлэх бол “Хүчит шонхор”, “Барс”, “Хархорин”, ”Нарантуул-2”, “Да хүрээ” захууд долдугаар сарын 16-наас хэвийн ажиллаж эхлээд байна.
Харин “Дүнжингарав” худалдааны төв өчигдөр буюу долдугаар сарын 18-наас иргэдэд худалдаа үйлчилгээ үзүүлж эхлээд байна.
Д.ЖАРГАЛ