“Биелэгдэшгүй даалгавар”, “Борооны хүн”, “Сүүлчийн самурай” зэрэг олон гайхалтай кинонд тоглосон дүрээрээ дэлхий нийтийн танил болсон алдарт жүжигчин Том Круз шинэ найз бүсгүйтэй болжээ.
Тэрбээр шашин шүтлэгээсээ болж өмнөх эхнэр Кейт Холмсоос салсан юм. Эхнэр охин хоёроосоо тусдаа хэсэг хугацаанд ганцаараа байсан ч тэрбээр шинэ хайр дурлалтай учирсан тухай Холливудын шар хэвлэлүүдэд бичиж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө.
Түүний шинэ хайртаар тодроод буй бүсгүй бол 34 настай төдийлэн нэрд гараагүй жүжигчин бүсгүй Лаура Препон гэнэ.
Хосууд Scientology гэх этгээд шашны урсгалыг шүтдэг гэдгээрээ адил ба Том Крузын өмнөх гэрлэлтүүд уг шашнаас болж л бүтэлгүйтсэн тул одооны харилцаа нь бат бөх байж магадгүй гэжээ.
Хэдийгээр жүжигчин бүсгүй Том Крузтай ямар нэгэн харилцаа байхгүй хэмээн няцаасан ч тэднийг нууцаар уулздаг хэмээн Холливудын шар хэвлэлүүдэд бичиж эхэллээ.
Т.БИЛГҮҮН