Apple компани 12 инчийн дэлгэцтэй шинэ MacBook Air лэптопоо энэ оны сүүлээр танилцуулах тухай мэдээлэл цацагдаж байсан билээ. Харин тус лэптодийн үйлдвэрлэлт хойшилсон учраас ирэх 2015 он хүртэл хүлээх хэрэгтэй болжээ.
Үйлдвэрлэлтийг хойшлуулах болсон шалтгаан нь шинэ чиптэй холбоотой аж. Тус лэптопонд Intel-ийн 14 нанометер Broadwell чипийг ашиглахаар болсон ба үүнтэй холбоотойгоор дахин шинэчлэх шаардлага гарсан байна.
Энэхүү шинэ загварын лэптоп нь өмнөх загваруудаасаа илүү нимгэн хөнгөн бүтээгдэх юм.
Т.БИЛГҮҮН