Автомашин, мотоциклийн спортын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Авто ралли” уралдаан энэ сарын 25-нд эхэлсэн билээ. Мотоцикль, УАЗ болон жийп машины энэхүү уралдаан Дундговь, Өвөрхангай, Улаанбаатар гэсэн чиглэлд үргэлжилж, өчигдөр Улаанбаатарт барианд орох байсан юм. Гэтэл өнгөрсөн ням гаригт гаригт Дундговь аймагт ралли үргэлжилж байх үед спортын мастер Б.Батцэнгэл осолдож, нэлээд хүнд гэмтэл авсан байна. Тэрбээр мотоциклоор энэхүү раллид уралдаж байсан бөгөөд нэг гар, дөрвөн хавирга нь хугарсан байна. Тамирчны биеийн байдал нэлээд хүнд байсан тул Дундговь аймагт яаралтай хагалгаанд оруулж, өчигдөр оройны 23.00 цагийн үед Гэмтэл, согог судлалын үндэсний төвд нисдэг тэргээр авчирчээ. Тус төвийн Эрчимт эмчилгээний тасгийн их эмч н.Төгсбаярын хэлснээр тамирчны биеийн байдал хүнд байна.
Д.ДОЛГОР
Холбоотой мэдээ