Увс аймгаас мэдээлж байна. 2014.07.19
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 96-р тогтоолын дагуу ЭЗХЯ-ны Гудамж төслийн хүрээнд Увс аймгийн Улаангом суманд 5 гаруй тэрбумын төсөвтэй 11.4 км, 15 метрийн өргөнтэй стандартын зам тавигдах бөгөөд эхний ээлжинд 9.4 км зам тавина.
Уг төслийн хүрээнд хар зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, явган хүний замтай цогц бүтээн байгуулалт хийгдэх юм.
Авто машины зам ихэнхи нь “Т” хэлбэртэй байгаа бөгөөд 10 газрыг өөрчилж дөрвөн замын уулзвартай болгон шинэчилнэ. Зам тавихад зарим аж ахуй нэгж, иргэдийн оршин суугаа газруудыг дайран өнгөрч байгаа бөгөөд эдгээр объектуудад албан ёсны мэдэгдэл хүргүүлсэн байна. Тухайн объектуудад тодорхой үнэлгээ тогтоож газрыг чөлөөлөх, шилжүүлэх, газрыг газраар нь сольж өгөх зэрэг ажил зохион байгуулж иргэдтэй уулзан, харилцан зөвшилцөх ажлын хэсэг томилогдон ажиллаж байна.
Авто зам, уулзварын жагсаалтын нэршлүүд:
Увс аймаг, Улаангом сумын авто замын нэршил
№ | Авто замын нэр | Замын урт /м/ |
1 | Сургуулийн хорооны гудамж / Хөгжимт драмын театрын хойд уулзвараас Наадмын талбайн зүүн уулзвар хүртэл / | 890 |
2 | Ану хатны гудамж / Хуучин модны үйлдвэрийн урд уулзвараас Шинэ зуун худалдааны урд замын уулзвар хүртэл 350 метр, Ахмадын гудамжны уулзвараас ТОБУ худалдааны төвийн хойд уулзвар хүртэл 500 метр / | 850 |
3 | Цэвээнравдан хааны гудамж / Билэг худалдааны төвийн урд уулзвараас Цогцолбор 2-р сургуулийн зүүн дөрвөн замын уулзвараар дайруулан Улаан уулын зүүн гурван замын уулзвар хүртэл / | 1100 |
4 | Галданцэрэн хааны гудамж / 10 жилийн 1-р сургуулийн арын уулзвараас Худалдааны гудамжны уулзвар хүртэл / | 420 |
5 | Эсэн тайжийн гудамж / Холбооны газрын баруун уулзвараас Петровис ШТС-ын хойд уулзвар хүртэл / | 720 |
6 | Тогоон тайшийн гудамж / Т хэлбэрийн гудамж /, / АЗДТГ-ын урд уулзвараас хангамжийн 15 айлын орон сууцны урд уулзвар хүртэл 145 метр, Хангамжийн 15 айлын орон сууцны хойд уулзвараас Сансар төвийн хойд уулзвар хүртэл 145 метр / | 290 |
7 | Худалдааны гудамж / худалдааны гудамжны аюулгүйн тойргоос 10 жилийн 3-р сургуулийн хойд уулзвар хүртэл/ | 2100 |
8 | Галданцэрэн хааны гудамж / Номын сангийн арын замын уулвараас хилийн цэргийн ангийн урд уулзвар хүртэл / | 1380 |
9 | Хүүхдийн гудамж / Янзага худалдааны төвийн урд замаас Бөхийн өргөөний урд уулзвар хүртэл / | 1350 |
10 | Эсэн тайжийн гудамж / Петровис 2-р ШТС-ын хойд уулзвараас /Заяашка/ Оросын зогсоолын хойд уулзвар хүртэл / | 780 |