Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах Олон Улсын эмэгтэй зураачдын үзэсгэлэн маргааш олны хүртээл болох гэж байна. Долдугаар сарын 19-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо үргэлжлэх үзэсгэлэнд дэлхийн 18 орны 120 гаруй зураач уригдан, оролцож байгаа юм.
Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа долдугаар сарын 21-нд 17.00 цагаас болох бол долдугаар сарын 25-нд уран бүтээлчдийн арт семинарыг зохион байгуулах аж.
Уран зураг сонирхогч та бүхэн Уран зургийн галерейд зочилж, дэлхийн шилдэг эмэгтэй зураачдын сор болсон бүтээлээс сонирхон таалаарай.
Б.ЭНХ